iPod Nano таны бугуйг чимнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

iPod Nano таны бугуйг чимнэ

Саяхан Apple компани iPod Nano-г танилцуулсан. Мэдрэгчтэй дэлгэц бүхий жижиг хэмжээтэй энэхүү хөгжим тоглуулагчийг цаг хэлбэрээр бугуйндаа зүүх боломжийг iLoveHandles бүрдүүлж өгчээ. Савхин оосор бүхий эдгээр iPod Nano цагууд 19,95 ам.долларын үнэтэй байх аж.

 iPod Nano нь өмнөх загвартай харьцуулахад, 46 хувиар жижиг, мөн 42 хувиар хөнгөн бөгөөд баттерейны хүчин чадал 24 цаг ажээ. Харин үнийн тухайд 8GB багтаамжтай нь 149 ам.доллар, 16GB багтаамжтай нь 179 ам.доллараар худалдаалагдаж байгаа билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж