Жүдогийн ДАШТ-ний медальтнууд

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Жүдогийн ДАШТ-ний медальтнууд

Японы нийслэл Токио хотноо IJF-ийн 27 дахь удаагийн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-13-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Оролцогчдынхоо тоогоор рекорд тогтоож, 111 орны 847 жүдоч дэлхийн аваргад зодоглосноос тэмцээнийг зохион байгуулагч Японы баг тамирчид 10 алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлсэн юм. Харин тэдний араас Франц болон БНСУ-ын баг тамирчид удаалсан.

Монголын жүдочдын тухайд эрэгтэйчүүдийн 66 кг-д Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа нар хүрэл медаль хүртэж, мөн хоёр тамирчин тавдугаар байрт, хоёр тамирчин долдугаар байрт шалгарснаар багийн дүнгээр 111 орноос 16-р байрт шалгарчээ.

ДАШТ-ний медальтнууд:

Эрэгтэй 60 кг:

Алт: Ришод Собиров /Узбекистан/
Мөнгө: Георгий Зантарайа /Украйн/
Хүрэл: Арсень Галстьян /ОХУ/
Хүрэл: Хироаки Хираока /Япон/

Эрэгтэй 66 кг:

Алт: Жунпей Моришита /Япон/
Мөнгө: Леандро Чунха /Бразил/
Хүрэл: Х.Цагаанбаатар /Монгол/
Хүрэл: Лоич Корваль /Франц/

Эрэгтэй 73 кг:

Алт: Хироюүки Акимото /Япон/
Мөнгө: Декс Эльмонт /Голланд/
Хүрэл: Ясухиро Авано /Япон/
Хүрэл: Ван Ки-чун /БНСУ/

Эрэгтэй 81 кг:

Алт: Ким Жэ-бум /БНСУ/
Мөнгө: Леандро Гуилхейро /Бразил/
Хүрэл: Эуан Бартон /Их Британи/
Хүрэл: Масахиро Такамацү /Япон/

Эрэгтэй 90 кг:

Алт: Илиас Илиадис /Грек/
Мөнгө: Дайки Нишияма /Япон/
Хүрэл: Кирилл Денисов /ОХУ/
Хүрэл: Эльхан Маммадов /Азербайжан/

Эрэгтэй -100 кг:

Алт: Такамаса Анаи /Япон/
Мөнгө: Хенк Грол /Голланд/
Хүрэл: Орейди Деспайне /Куба/
Хүрэл: Тьерри Фабре /Франц/

Эрэгтэй +100 кг:

Алт: Тедди Ринер /Франц/
Мөнгө: Андреас Тоелцер /Герман/
Хүрэл: Мэттью Батаилле /Франц/
Хүрэл: Ислам Эль Шехаби /Египет/

Эрэгтэй үнэмлэхүй:

Алт: Дайки Камикава /Япон/
Мөнгө: Тедди Ринер /Франц/
Хүрэл: Кейжи Сүзүки /Япон/
Хүрэл: Хироки Тачияма /Япон/

Эмэгтэй 48 кг:

Алт: Харуна Асами /Япон/
Мөнгө: Томоко Фукуми /Япон/
Хүрэл: Алина Думитру /Румын/
Хүрэл: Сара Менезес /Бразил/

Эмэгтэй 52 кг:

Алт: Юүка Нишида /Япон/
Мөнгө: Мисато Накамура /Япон/
Хүрэл: Наталия Кузютина /ОХУ/
Хүрэл: М.Бундмаа /Монгол/

Эмэгтэй 57 кг:

Алт: Каори Мацүмото /Япон/
Мөнгө: Тельма Монтейро /Португаль/
Хүрэл: Йоульетта Боукоувала /Грек/
Хүрэл: Сабрина Филцмозер /Австри/

Эмэгтэй 63 кг:

Алт: Ёшиэ Уэно /Япон/
Мөнгө: Мики Танака /Япон/
Хүрэл: Ярица Абель /Куба/
Хүрэл: Рамила Юусубова /Азербайжан/

Эмэгтэй 70 кг:

Алт: Люси Декосс /Франц/
Мөнгө: Анетт Мецарос /Унгар/
Хүрэл: Ёрико Кунихара /Япон/
Хүрэл: Раса Срака /Словень/

Эмэгтэй -78 кг:

Алт: Кайла Харрисон /АНУ/
Мөнгө: Маяра Агуиар /Бразил/
Хүрэл: Акари Огата /Япон/
Хүрэл: Ян Сьюли /БНХАУ/

Эмэгтэй +78 кг:

Алт: Мика Сугимото /Япон/
Мөнгө: Цинь Цянь /БНХАУ/
Хүрэл: Идалыз Ортиз /Куба/
Хүрэл: Маки Цүкада /Япон/

Эмэгтэй үнэмлэхүй:

Алт: Мика Сугимото /Япон/
Мөнгө: Цинь Цянь /БНХАУ/
Хүрэл: Теа Донгузашвили /ОХУ/
Хүрэл: Мегуми Тачимото /Япон/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж