Хятад савханд төгсгөл ирэв үү?

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Хятад савханд төгсгөл ирэв үү?

Хятадын эрх баригчид ойн баялгаа хамгаалах үүднээс нэг удаагийн хэрэглээний модон савхны үйлдвэрлэл ба худалдааг хязгаарлах шийдвэр гаргалаа.
Хэвлэлийн мэдээгээр жилдээ хятад зоогийн газарт 20 тэрбум орчим жуулчид ордог ч асуудлыг тэд гаргасангүй. Эдийн засгийн хөгжлөөс үүдэн хятад хүмүүс өөрсдөө хэдэн зуун мянган гуанзандаа хооллох болсон байна.

БНХАУ-ын Худалдааны яамны судалгаагаар 2010 онд тус орон нэг удаагийн хэрэглээний 50 тэрбум, сард дунджаар 150 сая савх үйлдвэрлэх юм байна. “Үнэн хэрэгтээ зарлагдаж байгаа модны сүрдмээр тоо Засгийн газрын түүхэндээ анх удаа ийм шийдвэр гаргахад хүргэлээ. Одоо Засгийн газар энэ хоолны хэрэгслийн үйлдвэрлэл ба худалдаанд хязгаар тавина” гэж Италийн La Repubblica сонинд бичсэн байна.

Хятадын Засгийн газрын тооцоогоор хүн амыг савхаар хангахын тулд голчлон хус ба хулсан ойн 50 га талбайн мод огтлох хэрэгтэй болж байна. Нэг жилийн дотор Хятадад 30 сая мод огтолдог гэнэ.

“Энэ олны дэмжлэг авахааргүй шийдвэрийг гаргаж байгаагаа Бээжин гаргахдаа савхыг угаан хэрэглэхийг уриалж байна” гэж сонин бичсэн байв. Эх сурвалжийн мэдээгээр нийтийн хоолны газруудын зүгээс шинэ журмын эсрэг эсэргүүцлээ гаргажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж