Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баян-Өлгий аймагт ажиллахаар өнөөдөр мордлоо. Ерөнхийлөгч, тус аймгийн Өлгий хот, Буянт, Сагсай сумдад иргэдтэй уулзалт хийж, малчны хотонд очиж, хаваржилтын байдалтай газар дээр нь танилцах юм. Мөн Казах түмний баяр-Наурызын нээлтийн ажиллагаанд урилгаар оролцож, өндөр настан ахмадуудад хүндэтгэл үзүүлнэ. Ерөнхийлөгчийн томилолт гуравдугаар сарын 24 хүртэл үргэлжилнэ гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харьцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж