Lindsay Lohan улаан үстэй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Lindsay Lohan улаан үстэй болжээ

Хамгийн сенсаацитай оддын нэг Lindsay Lohan өнгөрсөн зургадугаар сард шүүхээс тэнсэн харгалзах ял аваад байх үедээ үсээ шараар будуулж, үзэсгэлэнт шаргал үстүүдийн тоог нэгээр нэмсэн. Тэрбээр шүүхийн тогтоолоор шоронд хэд хоногийг өнгөрүүлж, архины албадан эмчилгээ хийлгээд “Цоо шинээр” амьдрана гэдгээ амласан. Харин жүжигчин бүсгүй маань шар үснээсээ уйдсан болтой, хуучин шигээ улаан үстэй болжээ.

Хувийн амьдралынх нь талаар ухаж төнхөж байдаг хэвлэлийнхэнд хандаж тэрбээр “Намайг зүгээр л тайван орхиж болохгүй юу. Би одоо тайван амьдармаар байна” гэж мэдэгдсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж