Justin ээждээ таалагдсан охинтой болзоно

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Justin ээждээ таалагдсан охинтой болзоно

Энэ оны MTV Video Music Awards-аас “Шилдэг залуу дуучин” шагналыг хүртсэн Justin Bieber ганц бие байхыг илүүд үзэж буй тухайгаа People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

16 настай залуу од “Би найз охингүй. Одоохондоо найз охинтой болох бодолгүй байна. Надад намайг инээлгэж чадах хөгжилтэй охин таалагддаг. Мөн сайхан инээмсэглэдэг хөөрхөн нүдтэй охидууд миний сонирхлыг татдаг.

Ээж маань намайг найз охинтой болохыг хүсэхгүй байгаа. Уран бүтээлдээ илүү их цаг гаргаж, анхаарлаа хандуулахыг надаас хүссэн. Би цаг нь болохоор ээжийнхээ шалгуурт тэнцсэн охинтой л үерхэнэ гэж боддог” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж