Этгээд сонин уламжлалууд:

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Этгээд сонин уламжлалууд:

Тайган хүмүүс
Тайган хүн гэдэг нь агтлуулсан хүн юм. Энэ нэр томъёо өнгөрсөн зуунд маш түгээмэл байсан юм. Эрчүүдийг агтлах энэ явдал эртний Хятадын  уламжлалт шийтгэл  байсан бөгөөд хааны төлөө зүтгэх, үнэнч зарц болгохын тулд хөвгүүдийг агталдаг байжээ. Хятадын Мин улсын үед хааны ордонд 70 мянган тайган үйлчилж байсан гэдэг. Ийм үнэ цэнээр олдсон ажил нь тайганд түшмэдүүдэд нөлөөлж  болох асар их эрх мэдэлтэй болох боломж  олгодог байсан ажээ.  Харин  өөрөө өөрийгөө агтлахыг  хориглосон цааз байжээ. 1912 онд хааны ордон дахь тайгануудын тоо 470 болж буурсан нь ордны тансаг хэрэглээг хязгаарласантай холбоотой. Бэлгийн бойжилт нь эхлэхээс өмнө агталсан тайгануудыг илүү  үнэлдэг байснаас гадна хоолойны  өнгийг өөрчлөхийг сургадаг байсан гэнэ. Харамсалтай  дээрх аймшигтай мэс заслыг хөвгүүд бэлгийн чадвараа үүрд алдана гэдгээ ойлгохооргүй нялх байхад нь хийдэг байсан гэнэ.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж