
Хүн нэг хором хэртэй үнсэлцэхэд 26 калори зарцуулдаг. Харин хагас цаг гайхалтай секс хийхэд 150 калори шатаадаг байна. Хэрэв сард 7-8 удаа секс хийдэг бол жилд дунджаар 1.5 кг жин хасах аж. Түүнээс гадна үнсэлцэх нь шүдэнд сайнаар нөлөөлдөг байна. Үнсэлцэх үед ялгардаг шүлс амны хөндийг цэвэрлэж, шүд хорхойтохоос хамгаалдаг гэнэ.
Бэлгэвч
Бэлгэвчийг эрт үед амьтны нарийн гэдэс болон зотон даавуугаар хийдэг байжээ. Азид XV зуунаас өмнө эр бэлэг эрхтэний толгойг ороосон бэлгэвч маягын зүйл хэрэглэдэг байжээ. Эртнйи Хятадад эрэгтэй бэлгэвчийг торгон цаас, болон хурганы нарийн гэдсээр хийдэг байжээ. Харин Японд бэлгэвчийг яст мэлхийн хуяг болон амьтны эвэр орлож байв. XVI зууны үед тусгай бодис шингээж, хатаасан зотон даавуу бэлгэвч болж байв. Зотон даавуун бэлгэвчийг уяагаар бэлэг эрхтэнд тогтоодог байсан гэнэ.
Секс толгойн өвчнийг намдаадаг
Хэрэв хайртай хүн чинь толгой өвдөөд байна гэдэг шалтгаанаар секс хийхээс татгалзвал энэ баримт танд хэрэг болж магад. Сексийн үеэр ялгардаг эндорпин хэмээх бодис нь толгойг өвчнийг намдаадаг байна.
Үрийн шингэн арьсыг өнгөлөг болгоно
Үрийн шингэнд агуулагддаг протейн арьс чангаруулах үйлчилгээтэй аж. Үрийн шингэн арьсан дээр хатаж үлдсэний дараа үүнд агуулагдах протейн арьсны үрчлээг багасгадаг байна. Үрийн шингэн үрчлээний эсрэг гайхалтай үйлчилгээтэй.
Үрийн шингэн ямар үед илүү их ялгардаг вэ?
Судалгаанаас харахад эрчүүд зүгээр нэг эмэгтэй хүн харах биш, эрэгтэй порно кино үзээд илүү их үрийн шингэн ялгаруулж байжээ. Эрдэмтэдийн таамаглаж буйгаар эрчүүд тэмцээн үзэж байхдаа секс хийвэл хүүхэд олох магадлал их байх гэнэ.
Зөвхөн хүмүүс таашаал авахын тулд секс хийдэггүй
Энэ ертөнцөд таашаал авах гэж секс хийдэг амьтад зөвхөн хүмүүс биш аж. Далайн гахай болон Бонобо сармагчин үржлийн бус цагаар эвцэлдэх тохиолдол байдаг байна. Түүнээс гадна Бонобо болон Горилл сармагчингууд нүүрээ наалдуулан, хэлээ орооцолдуулан үнсэлцдэг аж. Тэд хоол хүнс, идэх юм олохдоо хөөрч, догдлон, эрхэлдэг нь тайван хооллох боломж олгодог байна.
Биеэ үнэлдэг амьтан
Эмэгчин оцон шувуунууд биеэ үнэлдэг гэвэл та итгэх үү? Итгэхэд бэрх ч амьтдын ертөнцөд гэр бүлтэй зарим эмэгчин оцон шувуунууд үүрээ бариулахын тулд бусад эрэгчдэд “биеэ үнэлдэг” байна. Амьтан судлаач доктор Фиона Хантерын ажигласнаар “ Эмэгчид үүрээ бариулахын тулд ганц бие оцон шувуунуудыг ашигладаг. Учир нь эмэгчин оцон шувуунууд эрэгчнээ маш их харамладаг. Тэд үүрээ бариулах гэж эхнэр нөхөр болох маш өвөрмөц сонин зан үйл гүйцэтгэдэг бөгөөд үүр бэлэн болсны дараа эмэгчид зугатаж орхидог” гэнэ.
О. Халиун