
Уулзалтын эхэнд өнгөрсөн оны наймдугаар сард Монголд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийн гэрээ нь хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг хоёр тал онцлон тэмдэглэв.
Уг айлчлалын үеэр ярьж тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгох талаар авч буй арга хэмжээний тухай харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх нь зүйтэй гэж тохиролцлоо хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.