Ахмадинеджад ба Моттаки хоёрын зөрөлдөөн

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Ахмадинеджад ба Моттаки хоёрын зөрөлдөөн

Фото: ISRA.com/AP

Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад ба Гадаад хэргийн сайд Манучер Моттаки хоёрын хоорондын харьцаа хурцдаж байна. Есдүгээр сарын 13-нд «Аль-Арабия» суваг мэдээлснээр Ахмадинежад өөрийн Гадаад хэргийн яамыг үл тоох болсон байна.

Тухайлбал, ерөнхийлөгч гадаад айлчлалдаа дагаж явах төлөөлөгчдийг ГХЯ-аа оролцуулалгүйгээр өөрөө шийддэг болсон гэнэ. Үүнд нь Гадаад хэргийн сайд дургүйцлээ илэрхийлэн огцорно гэж айлгажээ.
Үүнээс гадна Ахмадинежад ба түүний хүрээнийхнээс бүс нутгийн ба олон улсын сэдвээр чөлөөтэй үг урсгаж байгаад нь Моттаки дургүй байна. Жишээлбэл, саяхан Ахмадинежадын туслах туркууд хэрхэн Армяны асуудлыг шийдсэнд нь "бахархаж байна" хэмээн шууд илэрхийлж, Туркийн дургүйг хүргэсэн байв.

Ираны парламентын 120 консерватив депутат Моттакийг огцруулахгүй байхыг Ахмадинежадад сануулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж