Цагаан ордон Саудын Арабыг онгоцоор булна

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Цагаан ордон Саудын Арабыг онгоцоор булна

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Charles Rex Arbogast

Ойрын үед Барак Хусейн Обамагийн засаг захиргаа Саудын Арабад60 тэрбум ам.долларын зэр зэвсэг худалдах болсноо Конгресст танилцуулна. Энэ нь АНУ-ын түүхэнд томоохон зэвсгийн наймаа болох юм. Энэ тухай «The Wall Street Journal» сонин энэ сарын 13-ны дугаартаа бичсэн байлаа.

Америк Эр-Риадад шинэчилсэн F-15 сөнөөгч 84 нисэх онгоц, мөн 70 өөрчлөн сайжруулсан онгоц, цохилтын 70 ш  АН-64А Apache, 72 ш UH-60 Blacke Hawk, 36 ш Little Bird нисдэг тэрэг  худалдах бөгөөд одоо Саудын тэнгисийн цэргийн шинэчлэлд Америкийн компаниуд оролцох талаар хэлэлцээр хийж байна.

Цагаан ордон Ираны цөмийн аюулын эсрэг өөрсдийн Ойрхи  Дорнодын түншүүдээ цугларуулан тэмцэх зорилгоор дээрх наймааг Саудын Арабтай хийж байгааг шинжээчид хэлцгээж байна. Сүүлийн хоёр жилд чансаа нь доошлоод байгаа Обама энэ наймаагаар хэдэн арван мянган ажлын байрыг Америкийн цэрэг, аж үйлдвэрийн салбарт бий болгосон гавьъяаг авах юм. АНУ саудчуудын хамгийн орчин үеийн техник авах гэсэн бүх хүслийг нь ийнхүү биелүүллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж