Гитарын 6-р утас чамд хэлэх үгс

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Гитарын 6-р утас чамд хэлэх үгс

Сэтгэл нэг л тавгүй,
юунд ч юм гомдон тунирхаж, өөрийгөө тайвшруулах аргаа олж ядан суухдаа гитарын
6-р утас чиний дуу хоолойг би үгүйлнэ… Ухаарал хайрлах, уяраан аргадах чиний
намуухан хэрнээ сэтгэлд дотно дуу хоолой амьдралын ямарч цаг мөчид давс шиг,
бас чихэр шиг чимэг хөг болох нь юутай гайхалтай.

Чимээ аниргүй нам гүмд
6-р утас чиний эршүүд баргил хоолойг сонсох ямар сайхан байдаг гээч. Чи
ганцаархнаа хэрнээ гаргаж байгаа аялгуу чинь дэндүү олоон. Чи намайг аргадаж,
заримдаа хатуурхан загнавч, би чамайг чимээгүйхэн сонсдог. Сонсоод сэтгэл минь сэргэдэг.
Заримдаа бүүр эсрэгээрээ. Зүрхэн тушаа хөндүүрлэх чимхийн төдий шархыг минь 6-р
утас чи сэдрээн, цээжинд цус амттагдтал, нүднээс нулимс унатал чи намайг
гуниглуулдаг. Чиний хөг аялгуу намайг хүссэн зүгтээ залахад оюун бодол минь надад
үл захирагдан чамаас урсах шидэт эгшигтэй уусаад элдэв дурсамжууд тархины
мухарт хэрэн нисэж, чи бодлын тэнгис рүү үг дуугүй хөтлөн аваачнам.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж