Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Эв нэгдэл

Манай сайтын шинэ булан болох ireport.mn-д хандан ирүүлсэн өнөөдрийн шилдэг бичлэгүүдийн нэгээр “Эв нэгдэл”-ийг онцолж байна. NEWS.mn сайтын Ireport.mn хуудсанд сонирхолтой нийтлэл бичсэн ВПЕРЬ-т баярлалаа.

Эв нэгдэл

Америкийн сонгуулийн үеэр Обамаг олон хүн дэлхийн олон орны ард түмнүүдийг нэгтгэж, олон улсын хэцүүхэн болсон харилцаанд эергээр нөлөөлж чадах хүн гэж үзсэнээс болсон уу яасан, манай хүн Айовод ялсан ялалтынхаа дараа Америкчуудад эв нэгдлийн тухай хүчтэй тунхаглаж  эхэлсэн. Ардчилсан эсвэл бүгд найрамдахчууд хэн нь ч байсан нэгдсэн Улсын нэг үндэстэн  гэдгээ мэдрэхийн чухлыг онцолж байсан. Санаж байна уу?   Түүнийг нь америкчууд алга ташин хүлээж авсан. Хүмүүсийг ойлгож болноо. Эв нэгдэл гэдэг бол гайхамшигтай сайхан үг. “ Эвтэй байхдаа бид хүчтэй” Энэ үгийг бид хэзээ хэнээс сонслоо? Уг нь бол зөв л дээ. Нөгөө хугалдаг савааны тухай бас түүх байна. Гэхдээ эв нэгдэлд уриалан дуудахын цаана юу байгааг ойлгоход бас  хэцүү. Ардчилсан үзэлтэй Обама нийт америк иргэдийг эв нэгдэлтэй байхыг уриалахдаа   ямар арга замаар энэ эв нэгдэлд хүрэхээ нарийвчилж  хэлээгүй л биз дээ?
Хувь хүн бүрт өөрийнх нь гэсэн үзэл бодол байдаг, түүнийг нь хөндөхөд хэн ч дургүй. Бүр наад захын асуудал дээр ч хүн өөрийнхээрээ ханддаг онцлогтой. Бананы хальсыг хаанаас нь эхэлж хуулах дээр санал зөрөлдөж байгаа хоёр хүн үнэн голоосоо маргаж байхыг харсан л  юм байна.  Ийм өчүүхэн зүйл дээр ч хүн өөрийнхээ зарчмыг барьдаг  л юм байна лээ.

Тийм болохоор Обамаг нийт ард түмнээ эв нэгдэлд уриалан дуудахад нь сонин мэдрэмж төрж байсан. Ямар манай нэг хүн биш дээ. Нөгөө 9 сарын 11нд Америкчууд эв нэгдэлтэй гэдгээ хангалттай харуулсан гэж боддог. Эв нэгдлийн төлөө ардчилсан үзэлтэй ерөнхийлэгчийг дагаад өөрийн үзэл бодлоосоо татгалзах  нь зарим хүмүүст хэцүү л байгаа.  Зарим хүмүүс үр бүрэлдэн тогтохыг хавдрын чинээнд үзэж, болохгүй бол аваад хаячихаж болно гэдэг  бол зарим нь хүний алтан амь гэж үзэн абортны  эсрэг үхэн хатан тэмцдэг. Тийм учраас хүн бүрийн үзэл бодлын цаана тэдний баримталдаг амьдралын, үнэт зүйлүүдийн тухай зарчим байдаг.

Ардчилсан үзэлтэй Обаматай бүгд найрамдахын Рамни яаж нэгдэх вэ? Энэ эв нэгдэлд хүрэхийн тулд Обама үр хөврөлийн хүн болох эрхийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх эсвэл нөгөө  Рамни нь үзэл бодлоосоо няцах.. Ардчилсан намын Обама ийнхүү уриалан дуудахдаа мэдээж өөрийн үзэл бодлоо дэмжихийг цаагуураа хэлсэн л байж таарна. Цаана нь өөрийнх нь нөхцөл байж л байгаа. Гэхдээ Обама түүнийгээ ил гаргаж хэлэх тэнэг гар бишээ. Эсвэл тэр өөрийн уриалганы төгс үнэнд санаатайгаар  үнэмшихийг хүсээгүй ч байж болох.

Тийм учраас хэн нэгэн эв нэгдэлд уриалан дуудаад эхлэхээр цаана нь яах гээд байна гэдэг сэжиг төрдөг болж. Эв нэгдлийг ярихдаа болгоомжтой байх хэрэгтэй. Нэгдэцгээе гэдэг нь цаад хүмүүс ирж нэгдэх юм байна л даа. Тэрнээс биш өөрөө очоод  нэгдэхэд болохгүй юу байхав.  Эв нэгдэлгүй байгаа гэж үзсэн учраас нэгд нэгд гээд байгаа биз дээ? Тийм болохоор эв нэгдэл гэдэг нь нэг ёсны компромисс наймаа болоод явчиж байгаа биз? Мэдээж түр зуурынх. Нийгэм эв нэгдэлтэй байснаараа сайн уу муу юу? Хариулт нь  тийм  бас  үгүй.

Түүх сөхөх юм бол бүр Ийсус хүртэл шашныхантай үзэж тарж байсан. Христианууд  эхний 200 гаран жилийн турш эсэргүүнүүд гэгдэж, шүүгдэн тамлагдаж байсан бол сүүлрүүгээ тэд нэгдсэнээрээ бүхэл бүтэн засаг төрийг захирахдаа тултал хүчирхэгжиж, шашны шинэтгэл хийх гэсэн нэгнээ алж хядаж байлаа. Шашны шинэтгэл нь ч гэсэн эв нэгдлийг жинхэнээс нь хөгжүүлье гэж л гарч ирээ биз дээ?  Бурханы хувьд ч гэсэн Вавилоны цамхагийг устгаснаараа тэнд сайхан нэгдээд байсан хүмүүсийг устгаа л биз дээ?

Бүх хүмүүсийн хооронд  жинхэнэ эв нэгдэл  гэдэг  нь диваажинд л байдаг байх. Энд, дэлхий дээр бол  эв нэгдэл гэдэг ойлголт нь хэн нэгэндээ захирагдахтай ойрхон утгатай. Эв нэгдэл “их байх” тусам хэн нэг нь нөгөөгөө захирах боломж төдий ихээр гарч ирэх. Энэ нь хүчирхийллийн замд шууд хөтлөнө.  Тэр үеийн ЗХУ, тэр үеийн фашист Герман.Одоогийн Хойд Солонгос гоё жишээ. Харин эв нэгдлээс илүүтэй  хүний эрх чөлөө, хувь хүний ялгавартай байх эрхийг дээдэлсэн оронд байдал арай дээр байх шиг. Тийм үү?

Тэгэхээр эв нэгдэл гэдэг маань буруу зөрүү юм болоод явчихнээ гэж битгий  гуйвуулаарай. Нэг талаас энэ бол хайрын тэврэлттэй төстэй эд. Нөгөө талаас бас  энэ тэврэлтээр бяц тэврээд алж болжээнэ. Эв нэгдлийн тухай ойлголт эрх мэдлийнхтэй төстэй юм шиг. Туйлын эрх мэдэл аюултай, заавал хязгаарлалт  хэрэгтэйн адилхан эв нэгдэл гэдэг юманд хүн өөрийнхээрээ  ялгаатай байх  гэдэг хязгаарлалт хэрэгтэй. Монголчууд өнөөдөр эв нэгдэлгүй байна гэдэг дээр саяхан болтол “үгээ” хэлж л явлаа. Өө бүр, Монголчуудын Холбоо энэ тэр гээд нэг юм байгуулцан тэргүүн нь болцон цохиж яваа.

Монголчууд хаана ч явсан эх орноо газар нутгаа гэж санаж байгаа нь үнэн. Нэгэн цагт авах юмаа аваад нутгаа буцнаа гэж байгаа хүмүүс захаас аваад дүүрэн байна. Залуучууд ялангуяа сурч мэдэхийн төлөө гэдэг болсон нь нийтлэг сайхан үзэгдэл болж. Зах зээлд орсоноор хувийн өмчийн ашиг тусыг мэдрээд хүн бүр л сайн сайхан амьдрал руу тэмүүлдэг болж гэх мэт бид чинь их олоон юман дээр эв нэгдэлтэй, ижил бодол санаатай байгаан биш үү? МАХНынхан маань сая Энхбаярыгаа 100% дэмжиж нэрийг нь дэвшүүлэхдээ ямар их бат цул эв нэгдэлтэй, хөгжилтэй баяр хөөртэй байлаа. Тачигнатал инээлдэцгээгээл…
Газар шороогоо ухаж алт мөнгө, ураанаа ашиглах дээр ч мундаг  эв нэгдэл дээгүүрээ явж л байна. Товчоор хэлэхэд эв нэгдлийн тухайд хангалттай сайхан жишээнүүд дүүрэн байна. Олж харах л хэрэгтэй. Марзагнахаа болиод хэлэхэд,  жинхэнэ эв нэгдэл ямар үед бий болдог вэ? Хүмүүсийн үнэт зүйл нь нийтлэг болох тэр үед автоматаар эв нэгдэл өөрөө үүсдэг.

Үнэт зүйлээ зөвхөн яриад зогсохгүй,  хүмүүс түүнийхээ төлөө юм хийдэг болсон цагт, тэр нь  нэг цэгт огтолцоод ирвэл гараад ирэх юм шиг. Жишээ нь, би хэдэн цагаар ч бол хүмүүстэй тамхи нь хүний биеийн эрүүл мэндэд хортойг ярьж чадна. Гэтэл яриа дуусангуут нөгөөхөө асаагаад авна. Нетээр бол ярингаа уугиулчихсан ч авч  мэдэх гар. Харин би тамхийг огт хэрэглэдэггүй хэсэг бүлэг хүмүүстэй амьдрал дээр нэгдэж чадахуу?  Эсвэл цагаан хоолтнуудтай нэгдэж чадах уу? Эсвэл цагийн хуваарийг ягштал сахьдаг хүмүүсийн эгнээнд орж чадах уу?… гэх мэт өөрөөсөө асуух асуулт хязгааргүй үргэлжлэнэ.  Жишээ нь авилгачдын эгнээнд банжигчидтайгаа байдаг шиг сайхан чөлөөтэй байж чадах уу? Үнхэлцэг  хагарч үхнэ биз дээ? .. гэх мэт.

Тийм учраас эв нэгдэлд хүрэх зам бол урт удаан хугацааны нөр их хөдөлмөр юм даа. Үнэт зүйлүүдээ тогтоохын тулд  чилийсэн удаан сар, он жилүүд, уйгагүй сэтгэл санааны хүч, хөдөлмөр, сахилга бат, хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун, боловсрол, мэдлэг,  өөр юу юу байдын орох юм шиг. Гэтэл зарим нь  манай Обама шиг маш хурдан энэ сайхан эв нэгдэлд хүрэхийг хүсэж байвал нэг жор өгье яахуу.

50 жил амьдарсан хосын алтан хуриман дээр асууж байнаа. Та 2 яаж энэ олон жилийн турш ийм сайхан эвтэй найртай амьдарч байна даа гэж…Нууц нь юунд байсныг хэлж байнаа. Хуримаа хийнгүүт хосууд маань  бал сарынхаа аялалд мориор гарч л дээ. Гэтэл морь нь хэд алхаад зогсчихож. Авгай нь буун харайснаа мориныхоо өмнө  очоод аймшгийн чанга дуугаар “ Гурав хүртэл л тоолно шүү. НЭЭГ ” гэж хашгирч гэнэ. Морь дахиж хэд алхаад л зогсож. Эхнэр мориныхоо нүд рүү харж байгаад “ ХООЁОР…” гэж хашгирлаа. Солиотой хүүхэн байгааз?… Морь нь дахиад хэд алхаад зогсчихлоо. Адгуус юм чинь хэхэ. Тэгсэн чинь нөгөө  хүүхэн чинь гар буу гаргаж ирсэнээ  “ ГУУРУУУ…” гэнэ биз дээ?   Байдаггүй ээ. Бас л хэд алхаад зогстол шууд буудчихсан гэж байгаа. Хөөрхий нөхөр пааникт орно биз дээ…яажаагаам бээ…амьтан алаад энээ тэрээ… бла бла бла… ЭХНЭР  мааш тайвнаар нөхрийнхээ нүд рүү эгцэлж хараад…” Гуруу хүртэл л тоолно”…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж