Цалинг өсгөх ёстой гэв | News.MN

Цалинг өсгөх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Цалинг өсгөх ёстой гэв

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулж дээрх мэдээллийг хийсэн юм.
Төрийн албан хаагчдыг дотор нь Төрийн жинхэнэ албан хаагч, Төрийн үйлчилгээний албан хаагч гэж үндсэнд нь хоёр хуваадаг. Цалинг ирэх сараас 30 хувиар нэмэгдүүлснээр Төрийн жинхэнэ албан хаагчдын цалин өндөр нэмэгдэж, харин Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин бага нэмэгдэх болоод байгаа аж. Жишээ татвал Төрийн жинхэнэ албан хаагчдын дундаж цалин 500 мянган төгрөг байдаг бөгөөд 30 хувиар өссөнөөр 650 мянган төгрөг болох аж. Харин Төрийн үйлчилгээний албанд хамаарах ажилтны цалин 120 мянган төгрөг, 30 хувийн нэмэгдлээр 156 мянган төгрөг болох гэнэ. Энэ нь үндсэндээ ширээний ард сууж, төрөөс өндөр урамшуулал хүртдэг дарга нарын цалин  өсч байгаагаас биш, жинхэнэ ажлын морь болж нухлуулж байгаа эмч, сувилагч, багш, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, галч, мужаан, тогооч, үйлчлэгчийн цалин бодит өсөлт болж амьдралд нь нэмэр болохгүй учраас цалинг ялгавартай нэмэгдүүлэхийг тус холбоо Засгийн газарт хандан шаардаж буй ажээ. Уг нь тус холбооны ерөнхийлөгч өнгөрсөн зуны турш энэ асуудлыг Засгийн газарт удаа дараа тавьж, хариу өгөхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй юм байна. Тиймээс маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай асуудлыг авч хэлэлцэхдээ шаардлагыг нааштайгаар хүлээн авах хэрэгтэй байна гэж хэллээ.  
Төрийн албанд одоогоор 150 мянган хүн ажилладаг. Тэдгээрийн 38800 нь Төрийн жинхэнэ албан хаагчид харьяалагдана. Дотор нь ангилаад үзэхээр Тагнуул, цэрэг, онцгой байдлынхан бас багтаж байгаа. Эдгээр хүмүүсийн цалинтай ярих зүйл байхгүй, ажил нь онцгой, хүнд нөхцөлд хамаардаг учраас. Харин ширээний ард сууж, өндөр цалин аваад, дээр нь өндөр урамшуулал авч суудаг дарга нарын цалинд ялгавартай хандаж, бага нэмэгдүүлэхгүй бол нийгмийн шударга бус хуваарилалт явагдана гэж тэрбээр мөн онцоллоо.
Дашрамд сануулахад, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар өсгөснөөр төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд 49.3 тэрбум төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 28.9 тэрбум төгрөг нийт 78.2 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгаж өгсөн юм байна.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Huvi 2010-09-14 202.55.183.181

Huviin hevshil bas tsalingaa nemeh heregtei shd humuusiin hodolmoriig hamgiin ih moljdog bj

Avatar

zz 2010-09-14 180.149.80.155

Ganbaataraa chi yu hiigeed baigaa yum be yumnii une dahiad osno shuudee CHinii hiisen temtsel gej nerleed baigaa zuil chin mongolchuud bidniig elgeer min hetuuleh geed baigaa yum uu CHamd deerees chin ogson zahilga yasan hanaj tsaddaggui hogiin novshnuud baidag yum be

Avatar

mergejilten 2010-09-14 61.195.144.208

bid turiin jinhen alban haagch dunguj 200 garui myanga avdag shuu darga nartai bitgii holij hutgaad bai

Avatar

Зочин 2010-09-14 165.246.45.54

uneheer tsaling nemehgui bol udur shunugui ajilladag humuus hedii hurtel ingej guilgachin shig amidrah yum be terendee odoo barag dasaad urd hormoigoo hoid hormoigoroo nuhuud l baij baina da

Avatar

Уншигч 2010-09-14 180.149.65.146

Ганбаатар яг зөв хэллээ өндөр хангамж эдэлдэг дарга нарын цалинг ер нь нэмэхгүй байх талаас нь төр анхааралдаа авахыг хүсье Ганбаатар даргад талархалаа Бодит амьдрал яг үнэн ш тэй Ард түмэн нь ядуурч байхад сайд дарга нар бялууртлаа баяжаад л дэмжиж байна ард түмээн

Avatar

muugii 2010-09-14 202.131.238.252

turiin geltgvi tsalingiin dood hemjeeg nemeh heregtei bid huwiin baiguullagat ajilldag geed adilhan l vnetei talh hereglej bga sh de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж