Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Болжмор ингэж жиргэв

“Хэн нэгэн” өглөө эртлэн ажил руугаа яарсаар гэрээсээ гартал орцных нь үүдэнд нь өд сөдгүй үхсэн болжмор хэвтэж байв.Түүнийг нь2 болжмор харан дор дороо шулганалдан жиргэлдсээр.”Хэн нэгэн” ”Хөөрхий дөө энэ болжмор үхэх л тавилантай байж дээ” гэж бодон дээгүүр нь нэг том алхаад гарав. “Хэн нэгэн” тамхи асаалаа.Машинаа ч асаав.Утсанд нь дуудлага иржээ.Энхрий гэх нэрээр хадгалсан хэн нэгнээс нэг,хоёр,гурван дуудлага ирсэн байлаа.”Хэн нэгэн” ингэж бодов”Эхнэр бид 2 ханилаад олон жилийг ардаа үджээ,хүү маань ч том болсон байна….Харин хэн нэгэн намайг санасан байна….”.Хэн нэгэн ингэж бодсоор 4 дэхь тамхиа татаж дуусахад ажлын газрынхаа үүдэнд ирэв.”Хэн нэгэн” ажлынхаа үүдээр ороход түүний өмнө хүндэтгэлийн олон олон харц бөхийнө.Тэр нэр хүндтэй.Албан өрөөндөө орж ширээнийхээ ард суугаад ээлжит амьдралынхаа хэмнэлд орлоо.Түүний баруун гараар зурагдсан гарын үсэгтэй хар цагаан цаас,албан өрөөнөөс нь гарч нисэлдсээр эргэн зүүн гарт нь Чингэсийн зурагтай эрээн цаас болсоор орж ирнэ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж