Согтууруулах ундааны импорт өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундааны импорт өсчээ

Энэ онд гаалийн байгууллагын улсын төсөвт оруулсан орлогын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 74,1 хувиар өсчээ.  Өөрөөр хэлбэл, 223.3 тэрбум төгрөгөөр илүү орлого оруулсан гэсэн үг юм. Орлогын төрлөөр нь авч үзвэл импортын шар айрагны онцгой албан татвар 1094.1 сая төгрөгөөр, автомашины онцгой албан татвар 14862.5 сая төгрөгөөр, гаалийн татвар 46391.1 сая төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татвар 100485.1 сая төгрөгөөр, автобензин, дизелийн түлшний албан татвар 597.9 сая төгрөгөөр, архи, тамхины онцгой албан татвар 1811.5 сая төгрөгөөр, нефть бүтээгдэхүүний онцгой албан татвар 33035.0 сая төгрөгөөр тус тус өссөн байна. Харин экспортын гаалийн татвар 4573.2 сая төгрөгөөр буурчээ.

Онцгой албан татвартай барааны импортын тоо хэмжээний өсөлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл согтууруулах ундаа 67 хувиар буюу 5818.5 мянган литрээр өссөн байна. Үүний дотор шар айраг 70.4 хувиар буюу 5607.9 мянган литрээр, архи виски 25.4 хувиар буюу 12.4 мянган литрээр,  дарс 29.4 хувиар буюу 198.2 мянган литрээр тус тус өссөн байна.

 Нефть бүтээгдэхүүн тоо хэмжээгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 19.5 хувиар буюу 75416.7 тонноор өссөн байна. Үүнээс 90 хүртэл октантай автобензин 16294.6 тонноор, 90-ээс дээш октантай автобензин 6310.5 тонноор, дизелийн түлш 52811.7 тонноор тус тус өссөн байна. Энэ оны байдлаар суудлын автомашины импорт 88.7 хувиар буюу 6595 ширхэгээр өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж