Bagi, battse нарт баяр хүргэе

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Bagi, battse нарт баяр хүргэе

Монголын мэдээллийн тэргүүлэгч сайт www.news.mn шинэ хувилбараа уншигчдадаа хүргэсэн. Шинэ хувилбараар  ireport.mn, local.news.mn, tender.news.mn  зэрэг дэд сайтууд  нээгдсэн байгаа. Хэдийгээр хоёрхон хонож байгаа ч www.ireport.mn сайт маань уншигч таны мэдээ мэдээллээр маш хурдан баяжиж байгаа нь бидэнд урам өгч байна. Өнөөдрийн ирүүлсэн “Бетховен….”, “Эв нэгдэл”, “Төмөр замын үнэ нэмэгдэх нь” зэрэг материалууд хамгийн олон уншигдсан нийтлэлүүдийн нэг болсон учир айрепортер battse,bagi,вперь нартаа баяр хүргье. Бид нэг сая төгрөгийн шагналтай "хамгийн сонирхолтой ireport"-ийн уралдаан зарлаад байгааг дахин сануулъя. Хамгийн сонирхолтой, шуурхай, бодит, бас боломж байвал зураг видеотой мэдээллүүдээ ирүүлж  нэг сая төгрөгийн эзэн болоорой.

Мөн бас нэг боломж байгааг дуулгахад ирүүлсэн мэдээллээ та хүсвэл бидний эрхлэн гаргадаг өдөр тутмын "Ардын эрх" сонинд нийтлэж болно .  Мэдээллийнхээ дор “ сонинд нийтлэхийг зөвшөөрөв" гэсэн тэмдэглээ хийгээрэй. Манай редакторууд шаардлага хангасан гэж үзвэл та өөрийнхөө бүтээлийг сонинд хэвлэгдсэн байхыг харна.

Эцэст нь шинэ хувилбараа дахин нэг тайлбарлая.

Нас хүйс, ажил мэргэжил, хүсэл сонирхол өөртэй мянга мянган хүмүүс NEWS.MN-ийн хэрэглэгч байдгийг харгалзан нүүр хуудсаа хоёр хувилбартай болгосон. Нүүрний дээд хэсэгт, цэсийн доор байрласан “newsprime”,  “lifestyle” гэсэн хоёр хаягийг та  харж байна.  Улс төр, олон улс, нийгэм, эдийн засгийн  мэдээлэл түлхүү сонирхдог бол newsprime дээр дарж, нүүр хуудсыг гарган, энэ төрлийн мэдээгээ нэг дороос унших болно. Харин энтертаймент, урлаг спортын үйл явдлын мэдээлэл илүү таалагддаг бол “lifestyle” нүүр хуудсыг нээх нь. Гэхдээ аль ч нүүр хуудаснаас NEWS.MN сайтад байгаа бүхий л мэдээллээ унших боломжтой, зөвхөн онцолж тавьсан мэдээллүүдийг prime болон энтертайментаар ялгасан гэдгийг санаарай.

Улс орны 21 аймагт болж буй үйл явдлыг мэдээлэх  localnews сайт нь тухайн орон нутгийн байгалийн үзэсгэлэнг харуулсан фото цомог болон аялал жуулчлалын маршруттай байх юм.Орон нутгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Localnews танай орон нутагт болж буй үйл явдлыг мэдээлж, олны хүртээл болгохоос гадна тулгарсан бэрхшээлтэй  асуудлыг төрд хүргэх гүүр болох учир бидэнтэй хамтарч ажилласандаа та бүхэн сэтгэл хангалуун байх болно.

Та тендeрийн тухай бүхнийг мэдэхийг хүсвэл tendernewsд зочил. Ил тод нээлттэй гэх үгээр нэршсэн тендeр гэгч үйл ажиллагаа Монголын нийгэмд хамгийн хаалттай мэдээлэл болж хувирсан гэдгийг бүгд мэднэ. Харин tendernews энэ байдлыг өөрчлөх болно. Энд Монголд зарлагдаж байгаа бүх тендерийн зарыг мэдээлэхээс гадна түүний үр дүн, гарсан санал гомдлыг ч бас нийтлэх юм.
 Бидний шинэ хувилбарын талаарх санал бодлоо info@news.mn  хаягаар явуулаарай.                     

                                                                                                       

news.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж