
Сүм бүр адилхан биш
Юу болж байгаа нь энэ вэ, “Аль-Каида” зорилгодоо хүрч Америкийг исламын айдастай болгож чадав уу? Өнгөц харвал АНУ-д тийм асуудал байна гэмээр. Сүүлд хийсэн судалгаагаар Америкчуудын 49 хувь нь исламд сөргөөр хандах болсон байна. Тэр нь олонх биш ч гэлээ найман жилийн өмнөх 37 хувиас их байгаа.
Хэн нэгэнд баримт хэрэгтэй гэж байгаа бол тэдний улстөрчдийн хэлсэн үгийг сана. Тухайлбал Конгрессийн спикер асан Бүгд найрамдах намын сенатор Ньют Гингрич (Newt Gingrich) Ground Zero-д баригдах лалын сүмийн эсрэг үг хэлэхдээ исламыг нацизмтай адилтгаж байлаа.
Түүний үгэнд анхааралтай хандах ёстой юм. Гингричид өөрийн дэмжигчид байгаа, гэхдээ бүх Америк биш. Америкчуудын гуравны хоёр нь түүний сонгосон байр суурийнх нь эсрэг байгаа болохоос биш сүмийн эсрэг зогсоогүй. Тэгээд л тэд энэ сэдвийг ашиглаад байгаа. Жишээлбэл, New York Times сонины редакторууд исламын сүмд “нийт америкчууд” дургүй гэж бичихдээ зарим улстөрчид өөрийн сонгуулийн кампанид лалынхныг үл тоож байгаагаас тэд тойргийнхоо преймеризид хожигдлоо гэж шуудхан л бичсэн байв. Лалынхны эсрэг тэдний айдас сонгогчдод нөлөөлсөн нь тэр байх.
Есдүгээр сарын 11-нээс хойш Америкт аймшигтай террор гараагүй бол тэд юунаас нь тэгтлээ айх болов? Тэд өөрсдийн хөршүүдээс айж байна гэж өнгөрсөн жил Fort Hoodын цэргийн баазад 13 хүнийг буудсан хошууч Нидал Хасан (Nidal Hasan) хэлж байсан нь үүний хариулт болно. АНУ-д террор хийхээр оролдсон Коннектикут мужийн Фейсал Шахзад (Faisal Shahzad), Нью-Йоркийн Наджибулла Зази (Najibullah Zazi) мэтийн залуусаас тэд айж байна.
Америкийн ойлголтоор бол тэр нь өчүүхэн хувь. Өөрөөр хэлбэл, Америкийн мусульмануудаас биш, гэрийн терророос айх болсон нь тэднийг “дайсны эрэлд” гаргажээ. Хашаагүй, гадна хаалгандаа том цоожгүй америк байрнууд орчноосоо тодорхой хэмжээний итгэл шаарддаг билээ.
Өчүүхэн бөгөөд эмзэг тодорхойгүй байдал
Энэ итгэл нь олон нийтийн өргөн нөхцлүүд дээр тулгуурладаг ба сүүлийн хоёр жилийн дотор эдийн засгийн хямралаас үүдэн хүчтэй ганхаж байна. Түүхэндээ анх удаа гэж болохоор насанд хүрсэн америкчууд тэдний үр хүүхэд улам дор амьдралтай болно гэсэн айдастай болов. Ирээдүйн төлөөх айдас заримыг нь харийн, ойлгомжгүй зүйлсийг үзэн ядахад хүргэж байна. Ирээдүйн төлөөх айдас америкчуудыг исламд эсвэл цагаач нарт сөргөөр хандахад хүргэж эхлээд байгаа юм.
Нийгэм суларч, тэр нь эрс өөр дүгнэлт, шийдвэр гаргахад тулгаж байна. Тиймээс энэ удаагийн есдүгээр сарын 11 тайван биш өнгөрч байна. Америк өөрийн хүчинд итгэх итгэл нь чангарвал тэд дайснаа байхгүй газраас нь хайхаа болих юм.
Өглөгөөс хумсалж байсан сахалт загалмайтан Террийн ариун дайн
Энэ жилийн ёслолд хамгийн том айдас дуулианыг өдөөгч, коран судар шатаахыг хүссэн сахалтай загалмайтан бурхны оронд хүрэх замаа өглөгийн аяганд гараа дүрж байснаар эхэлжээ. Үзэн ядалтаар буцалсан, шашны дайнаар бүтээгдсэн хуурай сүрэл мэт энэ дэлхийд хувилгаан эцэг гэгдэх Терри лам. Өөрийн дагалдагч 50 хүнийхээ хамт түймэр асааж, Цагаан ордны анхаарлыг татаж, дэлхийн лидерүүдийн эсэргүүцлийг төрүүлж, афган жагсагчдын амийг авсан тэрээр ямар хүн бэ?
Хуучин машины ядуухан зогсоол дээр түүний амьдрал эхэлсэн бөгөөд Терри дараа нь Германд Христийн сүм гэгчийг байгуулжээ. Тэр холбооны татвараа төлөөд өөрийн шашны урсгалаа байгуулж, өөртөө хэргэм цол өгсөн байлаа. Цол хэргэмтэй болохоор Германд шавь нартай болно гэж бодсон бололтой. Тэр бурханыг худалдсанаар дампуурахгүй гэсэн уриагаар л явж иржээ. Сүмээ Германд нээгээд зуу гаруй сүсэгтэнг татаж чадсан байсан ч тэр нь хийд болсонгүй, харин Террийн тэжээлгэх арга байв. Тэр цагт сүмийн ойролцоо турк цагаачид олноор амьдрах болсон учир Терри исламын эсрэг тэмцэгч гэсэн шинэ авъяасаа нээсэн байв. Исламын эсрэг миний айлтгал туркуудад таалагдахгүй байсан учир би заналхийлсэн захидал авч байлаа гэж тэр ярих дуртай аж. Номоо айлтгах завсраараа буяны өглөгөөс хумсалдаг байсан нь илэрсэн гэдэг. Удалгүй түүнийг эхнэр охин хоёр нь орхисон ба тэрээр сүмээ Флоридагийн бөглүү газар байгуулжээ. Ер нь тэр хэт буруун хандлагатай шашны фанатуудыг татахаар элдэв арга хийж ирсэн нэгэн. Тэрээр сахлаа ургуулаад цагаачдын эсрэг номнол айлтгах болсон байлаа. Сүм нь эзгүйрснээс тэр энэ жил “Коран судар шатааж” реклам хийх санаа бодож олжээ. Зөв санаа олсон бололтой. Одоо Терриг танихгүй хүн ховор боллоо. Ерөнхийлөгч Обама хүртэл судар шатаахаа болиоч гэж гүйж байсан юм чинь. Түүний нэрийг одоо исламчууд хараал болгож, харин лалын орнуудад Америкийн тугийг шатаах хүртэл том рекламыг тэр бүтээж чадлаа.