Энэ
зуныг эргээд харахад олон сайхан адал явдал тохиолдсон ч олон бартаат садаа
гарж ирснийг нуух юун. Тэрний нэг нь…
Зуны
дунд сард… Нохой бид 2 ойн дундуур алхаж явахад нэг том шар эрвээхэй нисч
яваад нүдрүү орохоо шахан надтай мөргөлдснөө нисээд өнгөрлөө, “Хүнээс айхгүй
яадаг золиг вэ” гэж бодоод цааш 3 алхаж амжаагүй байхад өнөөх эрвээхэй буцаж
ирээд дахиад толгой мөргөж намайг их айлгаад явахад нь “Энэдэхийн эрвээхэйнүүд
хүн үзээгүй удаж дээ янз нь…” гэж бодоод дараа эрвээхэй ирэхээр яаж бултахаа
бодсоор тэндээс холдлоо.
Тэр
долоо хоногтоо… Найзынхаа гэрт очиж зочилж орчин тойрныг нь хараад гадаа зогсож
байтал “сүрэг соно” хажуугаар өнгөрлөө гэхээр нь эргэж хартал шууд л нэг цагаан
эрвээхэй чихрүү орох шахан хажуугаар зөрлөө, “Танай эндэх чинь байгаль сайтай
юм байна” гэж хэлээд өнгөрлөө