М.Ганбаатар: Ардын нам ба үндэсний эрх ашиг | News.MN

М.Ганбаатар: Ардын нам ба үндэсний эрх ашиг

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

М.Ганбаатар: Ардын нам ба үндэсний эрх ашиг

МАХН нэрээ солих болсноо зарласны дараа энэ сэдвээр тун олон өгүүлэл гарлаа. Гоморхолгүй хэлэхэд цөөн хэсэг нь эсэргүүцэж байна, гэхдээ зүгээр эсэргүүцэхийн тулд л эсэргүүцээд байх шиг. МАХН нэрээ солих ёстой, нэр нь коммунист агуулгатай хэвээр байна гэж байнга дайрч давшлагчид хүртэл “Нэрээ солих нь яасан сонин юм, нэрээ солиод ямар ч ашиггүй дээ ” гэж бичиж байна. Хэрэв тийм юм бол МАХН нэрээ соль гэж удтал уриалах  хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу.

МАХН бол яаж ч бодсон Монголын түүхэн дэх хамгийн анхны орчин үеийн улстөрийн байгууллага. Тэр тусмаа зарим хүмүүсийн шүүмжилж байгаачлан коммунист онолоор нь ч бай нийгмийн хамгийн өргөн давхаргыг хамарсан улстөр-олон нийтийн байгууллага хэвээр байна. МАХН байгуулагдахаас өмнө Монголын төрийн бүхий л эрх мэдэл язгууртан, феодалуудын гарт байсан. Гэтэл Марксист онолоор нь авч үзсэн ч Англид бүр 1640 оны “нэхмэлчин” Кромвэлийн хувьсгалаар, Европ дахинд үүнээс хойшхи 100 орчим жилд төрийн эрх мэдэлд олонхийн оролцоог бий болгож эхэлсэн юм. Энэ утгаараа ХХ зууны эхний Монгол орон лав л өрнө дахинаас бүтэн зургаан жарнаар хоцорч явсан юм.

Монголын Ардын Нам байгуулагдаж, зарим хүний хэлж байгаачлан коминтернийн нөлөөгөөр ч бай төлөвшсөнөөрөө Монгол Улс лав л улстөрийн тогтолцооны хувьд гурван зуун жилийн үсрэлт хийсэн юм. Хос ёсны номлол буюу эртний Энэтхэг-Төвдийн шашин төрийг хослон баригч хаант ёсноос орчин үеийн улстөрийн системд арваадхан жилийн хугацаанд шилжсэн нь яг үнэндээ капитализмыг алгасахаас олон дахин өндөр ач холбогдолтой гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу.

Ази, Африк, Латин Америк тив бүхэлдээ Европын колони болон хувираад байсан XX зууны эхэнд тусгаар тогтнох замдаа эргэлт буцалтгүй орсон Монголчууд Азийн анхдагчдын нэг болж, Бүгд Найрамдах засаглалыг бүрэн утгаар нь сонгож авсны цаад учир нь Ардын нам хэмээх улстөрийн байгууллага бий болсонд л байгаа гэдгийг улстөр судлаачид зөвшөөрдөг.

Монголчууд өнгөрсөн зууны 10-аад оноос тусгаар тогтнох гараандаа гарч эрчимтэй урагшилсан. Эрх баригч хар-шар феодал ангийн дотоод зөрчилдөөн, дорнын уламжлалтай зууралдсан хэт хуучинсаг үзэлтнүүдийн алдаанаас 1911 онд гялалзсан амжилт гарган олж авсан тусгаар тогтнолоо алдах аюул тулгарсан 1919 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тогтоохын тулд тус тусын зам мөрөөр эрэл хайгуул хийсэн. Хятадын түрэмгийлэгчдийг улс орноосоо хөөн гаргаж, тусгаар тогтнолоо сэргээж, тулгар төрөө дахин байгуулахаар дээд зиндааны ноёд, хутагтууд, боловсролтой түшмэлүүд, цэргийнхэн, энгийн ард бүгдээр сэтгэлээ чилээж, нам байгуулж, сэм тохирч бүхий л боломжийг шавхан ажилласан. Олон нууц бүлгэмүүд ноёд, түшмэдүүд тусгаар тогтнолын төлөө Америк, Англи, Франц зэрэг дэлхийн их гүрнүүдээс тусгаар  тогтнолоо сэргээхэд туслахыг хүсч байсан. 

Тэднээс хамгийн их амжилтанд хүрсэн нь яах аргагүй Ардын нам байсан. Ардын намынхан Орос улсаас тусламж гуйсан агаад тухайн үед Хаант Оросод коммунист хувьсгал ялснаар Засгийн эрх коммунистуудын гарт ороод байсан юм. Ардын нам анхнаасаа коммунист нам байгаагүй, тусгаар тогтнолын төлөөх үндэсний ардчилсан үзэлтнүүдийн нууц бүлгэм байсан. Ардын намынхан Орос улс 1911 онд тусласны адил туслана гэж итгэж байсан, тэр ёсоор болсон. Тэр ч байтугай Ардын намын Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйх бичигт Богд хаан өөрөө тамгаа дарж байсан түүхийг хэн ч худал гэхгүй. Гамингуудыг Барон Унгерн Хүрээнд бутцохисон ч улс орныг түрэмгийлэгчдээс бүрэн цэвэрлэж чадаагүйн дээр цагаантнууд улс орныг дайны түшиц газар болгон хөрш орнуудтай дайсагналцуулж магадгүй байсан тэр үед Ардын нам илүү шийдэмгий ажилласны дээр, илүү бодитой тусламж дэмжлэг олж авч чадсанаараа улс орноо хүнд хэцүү нөхцөл байдлаас салгасан юм.

1921 оны 3 дугаар сарын 18-нд Хиагтад гаминг хиар цохисон Ардын намын журамт цэргүүд улмаар цагаантныг бут ниргээд 7 дугаар сарын 11-н гэхэд Хүрээг чөлөөлсөн. Тусгаар тогтнолоо алдсаны улмаас нэр хүнд нь унасан язгууртан, феодалуудтай хамтарч “шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгуулж” улс орондоо богино хугацаанд эмх журам тогтоож чадсан. Ард түмний хүсэл үүнд л чиглэж байсан. 1921 оны амжилтаа цаашид бататгаж, тухайн үед Азийн орнуудад ихээхэн таалагдаж байсан, төрийг засах Англи маягийн “Хэмжээт эрхэт хаант” ёсыг тунхагласан. Анхны намууд буюу бүлгэмүүд тусгаар тогтнолын төлөө чадах бүхнээ хийсэн агаад хамгийн их амжилт олсон намаа даган нэгдсэн билээ. Тухайн үед ардчилсан засаглалын талаарх ойлголт өнгөц байсан. Магадгүй 1924 онд Коминтерн нөлөөлөөгүй бол ноёд, түшмэлийн нам тус тусдаа уламжлан ажиллаж, олон намын систем тогтож болох байсан биз. Гэвч тухайн үеийн иргэншлийн нөлөө, улс төрийн орчин үеийн тогтолцооны талаарх ойлголтоос болж Коминтернийн нөлөөнд орсон. Гэхдээ Ардын нам коминтернийн нөлөөг чадах хэмжээгээрээ эсэргүүцсэн, тэр хэрээрээ ард түмэнтэйгээ хамт асар их хохирол амссан.

Тусгаар тогтнол бүх нийтийн үйл хэрэг, зорилго байсан учраас Ардын намын нэрийн дор түшмэлийн, ноёдын намынхан нэгдсэн билээ. Анхны Сангийн сайд С.Данзан түшмэдийн намын гишүүн байсан. Ноёдын намаас Жалханз хутагт Ерөнхий сайд болж байсан. Тэр ч байтугай Халхын гурван ханы нэг Сэцэн хан Наваанэрэн язгуураас татгалзаж, ардын намд орж байсан. Хатанбаатар Магсаржав, Магсар хурц, Жамъяан гүн гэх мэтээр энэ жагсаалт үргэлжилнэ. Тухайн үеийн тоо баримтаар Ардын намын нийт гишүүдийн 30 гаруй хувь нь үндэсний үзэлт феодал, ноёд, хөрөнгөлөг ард, хуучин төрийн түшмэлээс бүрдэж байсан нь үнэн. Хожим тэднийг Ардын намаас хөөсөн нь Ардын намыг үндэслэн байгуулагч үндэсний ардчилсан үзэлтнүүдийн хүсэл зориг бус гадны нөлөө байсан.

Чухам иймээс МАХН нэрээ Ардын нам болгон өөрчилж байгаа нь зарим хүний дүгнэж байгаачлан “Ангийн тэмцлийн онолоо хадгалан” үлдэж буй хэрэг бус харин тусгаар тогтнолын төлөөх олсон амжилтаараа анхлан байгуулагдсан, бэхэжсэн орчин үеийн анхны улстөрийн байгууллагынхаа нэрийг сэргээн авч буй хэрэг юм. Ардын нам бол тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэгт хамгийн их амжилт олсон, үндэсний хэмжээний, ардчилсан баримжаатай улстөрийн анхны байгууллага мөн гэдэгтэй өдгөө хэн ч маргаж чадахгүй юм. Ерөнхий сайд Анандын Амарыг хүртэл ардын засагт язгууртан ноёдын оролцоо үргэлжилсэн билээ.

1924 онд Коминтернээс Монгролчуудын саналыг үл харгалзан тулгасан Үндсэн хуулиар Зөвлөлт маягийн тогтолцоог бий болгосон ч нийт ардаас сонгогдсон Улсын хурал дээд эрхийг барьдаг, тус хурлаас Засгийн газрыг томилдог болсон нь хоцрогдсон Монгол Улсын хувьд орчин үеийн ардчилсан дэглэмд шилжих маш том алхам болсон юм. Мөн баруунтны үеийг дуустал буюу 1928 оныг хүртэл Монголын Засгийн газар үндэсний эрх ашгаа эрхэмлэн дээдэлж, Герман, Франц зэрэг өрнийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх арга хэмжээ авч, оюутнуудыг илгээн сургахын зэрэгцээ, эргэн тойронд буй Монголчуудад нөлөөлөхийг чармайн оролдож байсан.

Үндэсний ардчилсан үзэлтнүүд 1924 оны Улсын анхдугаар хурлын өмнөх хэлмэгдүүлэлтээс 1945 оны чөлөөлөх дайны төгсгөл хүртэл буюу маршал Х.Чойбалсан Өвөрмонголыг нэгтгэх зорилгоор Өвөр Монголын түр Засгийн газрыг байгуулах хүртэл хүч нөлөөгөө хадгалсаар байсан билээ. Ардын нам бол тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэгт хамгийн чухал үүрэгтэй оролцсон анхны улстөрийн байгууллага.Чин үнэн гэвэл тусгаар тогтнолын үйл хэрэг 1911 онд эхэлсэн боловч дэлхий дахинд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдөж НҮБ-д элсэж, бүрэн баталгаажтал бүтэн жаран шаардагдсан. Тиймээс тусгаар тогтнолын түүхийг МАН, МАХН-ын түүхээс салгаж яагаад ч болохгүй.

МАХН улс орны эрх ашгийг эрхэмлэн үзэж 1990 оны Ардчилсан өөрчлөлтийг дэмжин ялалтанд хүргэсэн. Мөн өөрийн хэмжээгүй эрх мэдлээс сайн дураар татгалзаж, шинэчлэн бүртгүүлж, шинэ ардчилсан улстөрийн хүчин болсон. Өнөөдөр МАХН нэрээ сольж, үзэл санааны шинэчлэл хийж байна. Энэ бол улстөрийн хүчний хувьд маш том шинэчлэлийн алхам юм. Нам бол үзэл санааны нэгдэл, намын үзэл санаа нэрэндээ туссан байдаг. Ийм том шинчлэлийг зориглон хийж буй МАХН-д баяр хүргэх ёстой юм. Улстөрийн жижигхэн хожоо, явцуу сонирхлоор энэ том шинэчлэлийг чичлэн буруушаах нь шүүмжлэгчид өөрсдөө шинэчлэлийг эсэргүүцэж буй хэрэг юм.

Сүүлийн 20 жилд хамгийн томоохон шинэчлэлийг  дотооддоо хийсэн улстөрийн цорын ганц хүчин бол МАХН юм. МАХН анх байгуулагдаж байсан 100 жилийн тэртээд Монголчууд тусгаар тогтнолын төлөө нэгдэж байсан. Олон нууц бүлгэм, анги давхаргын төлөөлөгчид тус тусын замаар тусгаар тогтнолоо эргүүлэн олох эрэлд гарч, нэгэн зорилгод нэгдэж байсан билээ. Харин өнөөдөр нэг зууны дараа Монголчууд нам, эвсэл үл харгалзан хөгжил дэвшлийн төлөө нэгдэж байна. МАХН шинэ зууны ололт амжилтаа хуваалцаж, АН-тай хамтарсан Засгийн газар байгуулснаар нийгмийн тогтвортой байдлыг хангаж, хөгжил дэвшлийн суурийг тавьж байна. Яг зуун жилийн дараа МАХН Монголын Ардын Нам нэрээ эргүүлэн сэргээж, үндэсний ардчилсан үзэл санааг тунхаглахдаа улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөрийгөө шинэчилж чадах улстөрийн тулхтай хүчин гэдгээ батлаж байгаа билээ. Иймээс олон нийт, нийтлэлчид, улстөрийн хүчнүүд МАХН-ын энэ шинэчлэлийг дэмжин, баяр хүргэх учиртай гэж бодож, энэ шинэчлэлийг дэмжихийг уриалж байна.  Эх орон,Ард түмэн, Тусгаар Тогтнолоо гэсэн үндэсний Ардчилсан үзлээс илүү үнэ цэнэтэй зүйл хаана ч үгүй билээ.
         
М.Ганбаатар

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-14 202.70.36.99

Ardchilsan namiin heden sdanuud MAXH-aas aigaad yheh gej bainaa Bichij baigaa setgegdeliig ni haraad baigaarai Manai nam neree soliono yugaa solino ta nart hamaagyi Ta nar hoorondoo byaluugaa huvaagaad hutsalgyi suuj bai

Avatar

бат 2010-09-14 218.97.240.162

одоо ингэж идэвхитэи бгаа шигээ сонгуулиар идэвхитэи баи хүмүүсээ сонгууль л бидэнд боломж энэ 2 новшын намыг сонгохгүй л байвал болно биздээ эд ниилж хувааж идэж ханахгүй дараагын сонгуульд дангаараа идэх нүхээ малтаад уралцаж бна

Avatar

бат 2010-09-14 218.97.240.162

одоо ингэж идэвхитэи бгаа шигээ сонгуулиар идэвхитэи баи хүмүүсээ сонгууль л бидэнд боломж энэ 2 новшын намыг сонгохгүй л байвал болно биздээ эд ниилж хувааж идэж ханахгүй дараагын сонгуульд дангаараа идэх нүхээ малтаад уралцаж бна

Avatar

ard 2010-09-14 98.164.15.188

HU NAM neree solih bishee bur tatan buulgaj taraah heregtei Tegeed ter shine baishindaa shine zaluuchuud esvelIRGENII ZORIG NAMTAI niilj ARDCHILSAN namiin sorog nam boloh heregteiULAAN huvisgalchiin tug Ulaan Baatar hotiin ner Suhebaatariin talbaig CHINGESIIN talbai gej nerleh oorchloltuudiig hiih heregteiTER ARVIN HURELSUH GANDI DEMBEREL RASH DOLGOR TERBISH ULAAN NYAMDORJ metiin gandsan uragdsan eljirsen muusain daavuunuudiig uls toroos shuurdeh heregteiMongoliin ard tumen yaasan ih bayarlah boldoo ta nar ard tumenee bayarluulaach

Avatar

hbhfgkjbhk 2010-09-14 64.165.115.150

p***a enkhbold e****z ukheh boltugai

Avatar

Hi 2010-09-14 116.82.187.163

HU nerendee bish heden luivarchindaa buruuna baigaa yumTuoroos tuorson terbumtnuud gej MONGOLchuudad il heden hun baishdeLitsenztenriin hahuulaar tesertlee targalsan gahainuud baidagHuili uilchilnee gej baihgui haytadtai hamtraad tuuhii zuoogood hataagaad ustgaad uhaad zuooj baina20ood jil MONGOLiin ireeduig hulgailj zuooloo

Avatar

Зочин 2010-09-14 202.170.85.15

Хотийн бүлэглэлийн бууны нохой МЭнхболд цБатбаяр нарын гөлөг УИХ-ын гишүүн болох гэж зүүдэлж яваа амбиицтай нөхөр шүү

Avatar

Зочин 2010-09-14 203.160.55.21

бас нэг хувалз 76 д орох санаатай

Avatar

taivaanmgl 2010-09-14 60.31.11.40

HU namiinhaan neree solij helberdsenii orond namiinhaa bodlogo vzel barimtlaldaa shinechlel hiigeechee minii bodloo ardchelsan nam HU nam 2 ner ni l uur bolhoos vzel baremtlal gishvvdiinh ni setgej bgaa ene ter ni bol yaag adelhan ug ni bol ardchelsan nam uls ornoo ervvl ardchelsan shudraga il tod bailgah vee gedegt l hvchee hayj haren HU nam uls ornoo ardchelsan sotsialist shugamaar konservativ vzeleer yaaj ervvljvvleh vee gedegt tolgoigoo gashlagamaar baital ner solino gdg shaal hooson zvil bna shvvdee 2 namiinhaaaaaaaan

Avatar

huwisgalt namiin gishuun 2010-09-14 121.117.186.73

za saihan tom usgeer gargatstai bichsen bnaa ene hunii aaw ne yamar bsan yamar bgaa ne hamaagui ene chine ooroo huwi hun tegeed ch ta nariin sonirhoj unshij ch uzeeegui ter tuuhiig tsag zawaa gargaj unshaad usan tolgoitoi humuusiin nudiig neeheer niitlesen bna iim l niitleliig niitlel shig niitlel setguul zui gedeg biz yaagaad gewel neg uhaantan ne helsen bdag neg 2 unshwal uran zohiol 1 unshwal setguul zui gej tegheer bi l law urid ne garch bsan enenees doloon dor niitlel hemeegchiig niitlel gehgui harin ene bol jinhene utgaaraa niitlel bna

Avatar

buunii nohoi 2010-09-14 182.160.56.199

ЭНЭ ЧИНЬ ЭНХБОЛДХҮРЭЛСҮХ НАРЫН БӨГСИЙГ ДОЛООЖ БООВИЙГ ХӨХДӨГ ЭСЭРГҮҮ ГӨЛӨГ Ч БИЛҮҮ ЭСЭРГҮҮ ТӨЛ Ч БИЛҮҮ НЭГ ЮМ БИЧЭЭД ХЭВЛҮҮЛЧИХСЭН ЯВСАН БААГИЙ БАЙНШДЭЭААВ НЬ АРМИД ЁСТОЙ ОНИГООНЫ ЭЗЭН БАЙДАГ ГЭСЭНХААНА ДАРГЫН ОРОН ЗАЙ ГАРНА БИ БОЛНО ГЭЭД ГҮЙЖ ЯВДАГ МЯГМАРЖАВ ГЭЖ ШИЗОТОЙ БАЛАЙ БИЙ ГЭНЭЛ ЭЭБАС БОЛООГҮЙ ЦЭРГИЙН СУРГУУЛЬД БИ АН-ЫН ХҮН ГЭЖ БОЛД ЁАЙДЫГ ЖИЖГРҮҮДЖ БАЙГААД ОРЛОГЧ ЗАХИРАЛ БОЛСОН ГЭСЭНГЭР ОРНООРОО АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТЭЙ БАЛАЙНУУДИЙМ ЮМНЫ ҮР ТӨЛ ЯАЖ Ч ӨӨДТЭЙ БАЙХ БИЛЭЭБИЧСЭН ЮМЫГ НЬГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС ДОЛООН ДОР

Avatar

geo 2010-09-14 59.154.22.30

1990 on taraah estoi baisan

Avatar

Зочин 2010-09-14 116.115.130.194

МАХ намын түүхийг дурьдвал эхэн үедээ Үндэсний тусгаар тогтнолын үзэлтэй зорилготой байсан ч түүнийгээ гүйцэд хийгээгүй улс төр үзэл баримтлалын төөрөгдөлд орж их гүрний нөлөөнд автагдсан үүнйи үр дүнд тоталитар дэглэмд хальтран орсон МАХН алдаагаа засах гэж юу ч хийгээгүй Сүүлийн 20 гаруй жилд зах зээлийн эдийн засагт орохыг гадаадын зөвлөхийн заавраар зорьсон жинхэнэ заах зээлд Монгол орныг оруулж чадаагүй хүн амыг хоосруулан ядууруулсан улсын хөрөнг идсэн хахуулч төр болсон олигархиудыг төрүүлсэн Хятадын эдийн засгийн нөлөөнд орсон удахгүй улс төрийн хүрээнд автагдах болно Улс орны тусгаар тогтнол ардчилал хүнамын амьжиргаа эдийн засгийн дэвшил орчин үеийн боловсролыг ард түмэндээ дэлгэрүүлж чадаагүй Одоо хүн амын 40 -60 ядуу болсон Байгаль орчин сүйрүүлж байна Газрын баялаг ан амьтан ургамал гол мөрнийг сүйрүүлж байна МАХН өөрсдийнхөө гишүүдэд л үйлчилдэг хэзээч цогц арга хэмжээ явуулж чаддаггүй Яг үнэн байдал ийм бйана Шиэн цагийн улс төрийн хүчин болж чад

Avatar

Зочин 2010-09-14 202.179.2.159

Ýíõáîëä Áàäàìæóíàé õî¸ðûã ÷ ýâã¿é þì õ¿ëýýæ áàéãàà äàà Öàã íü àðàé áîëîîã¿é áàéíà Öàã íü èðýõýä àìüòàí áîëãîíî îî

Avatar

Зочин 2010-09-14 202.179.2.159

Ýíý àæèëã¿é íºõºð áàéõ àà Ýì Ãàíáààòàð ãýæ áàéíà ýìýãòýé õ¿í áîëîëòîé Øàë áàëàé þì 7-ðàíãèéí ò¿¿õèéí íîìíîîñ õóóë÷èõàæ

Avatar

Зочин 2010-09-14 202.170.85.15

МАХН нэр өөрчлөх гэж шоудаж байхын оронд Намын дээд удирдлагад байгаа ард иүмэний дунд нэр нь унасан газрын болон эрдэс баялгаар баясан луйварчин дарга нараа МЭнхболд СүБатболд Бадамжунай ДДондог ЦНямдорж соивол намын шинэчлэлтийг бид хүлээн авах болно

Avatar

Зочин 2010-09-14 202.179.2.159

Äóíä ñóðãóóëèéí õ¿¿õäèéí çîõèîí áè÷ëýã øèã þì áè÷èõ þì Ãàíáààòàð ãýæ òàíèõã¿é ë þì áàéíà Àðàé íºãºº àðõè óóäàã áààãèé áèø áèç äýýÀìåðèêò íýã óäààã äóóðàéõ ãýæ îðîëäîîä õà÷èí õºãèéí þì áè÷èæ îíèãîîíä îðñîí

Avatar

Зочин 2010-09-14 202.170.85.15

Энэ муу луйварчин хэзээ түүх мэддэг болоо вэМЭнхболдын газрын наймааны сүлжээний нөхөр юмХоиын өмчийн даргаар ажиллаж байхдаа ягаан хацарт Батбаяртай нийлж өмч шамшигдуулсан нөхөр БЗД-ийн өвгөчүүдийг архидуулж хотод сонгогдож гаршаад одоо их хуралд гарах тухай зүүдэлж ийм балай юм бичиж байгаа юм байхдаа

Avatar

bi 2010-09-14 202.126.91.61

MAXH ehe maxnii mashiin myanga neree uurchluud yu uurchlugdukh yum nemegdekhuunii bairiig uurchluud niilberiin chanar uurcnlugdukhgui shuu dee a*******n Deeremchin Mongol Ardiin Khulkhi Namaa MAXH

Avatar

Зочин 2010-09-14 202.170.85.15

Энэ нөхөр албан тушаалд дуртай МЭнхболд ЦБатбаяр нарын бууны нохой шүү дээ Чоно борооноор гэгчээр хүнээр юм бичүүлчихээд шоудаж байна даа СБаярын эсрэг хашгирч байгаад нэг удаа хандаа хага даруулсан байхаа

Avatar

Ganaa 2010-09-14 202.170.93.10

“Change is Inevitable Growth is Optional”

Avatar

irgen 2010-09-14 182.160.52.62

MAHN in alban tushaal gorilson zaluuchuud hotsrogdjee Unuudur tuuh chuhal bish baina MAHN suulchiin ih hurlinhaa shiidverig herhen herejuulsnee yadaj yariaach Gol ni unuudriin niigmiin asuudluudiig shiidverlehed ene nam yu hiiv

Avatar

enkhe 2010-09-14 202.70.44.162

saihan niitlel bna

Avatar

Тїїхийг сайн судлах хэрэгтэй 2010-09-14 202.131.226.98

Элбэгдорж Ренчино гэдэг Оросын буриад МАН-ыг анх байгуулсан гээд байгааг бас яах вэ Тэр хїн Бодоо Данзанг хэлмэгдїїлэн хєнєєж Сїхбаатарт хор єгч алсан дараа нь мєнєєх МАН-аа МАХН болгож єєрчилсєн тухай тїїхэн асуудлыг судлаж їзээд нэрээ єєрчлєх эсэхийг шийдэмээр юм Тїїхээ эхлээд їнэн зєвєєр нь тогтоох хэрэгтэй

Avatar

Зочин 2010-09-14 182.160.56.199

hu nam chine 100 bish 90 tei gee biz dee100 tai geed usguud uguh ym baina l daa

Avatar

asuult 2010-09-14 202.179.10.86

Ard-n nam Ard tumnii nam 2-n yalgaag heleed ogoh hun baina uu

Avatar

Anonim 2010-09-14 180.235.174.153

Za ene zaluu hun hervee baival aimshigtai Nambariin Enkhbayariin zahialga bna nastai hun aria bish baihaa Bolovsrol uneheer dutuu bna NB chi mongoliin olon myangan huuhdiin nudiig haraad uzeeree Chamaas bolon chinii huuhduudees ikh yum nekhnde dee Bas tsolmon geluu neg huuhen bdag gesen baih aa

Avatar

Болд 2010-09-14 81.17.187.199

МГанбааатар улс төр түүхийн нилээдгүй мэдлэгтэй хүн бололтойЯг түүхэн явц бол энэ л баигаа юмБүрмөсөн үгүйсгэгчид бол зүгээр л нэг хонзогногчид юмдээрхи сэтгэгдэл бичсэн хүмүүс ч тэдний нэг бололтой Түүх түүхээрээ л үлдэнэ

Avatar

kk 2010-09-14 180.149.65.152

ene odoo yu ve

Avatar

БУУНЫ НОХОЙ ГАНБААТАР 2010-09-14 182.160.56.199

ЭНЭ ЧИНЬ ЭНХБОЛДХҮРЭЛСҮХ НАРЫН БӨГСИЙГ ДОЛООЖ БООВИЙГ ХӨХДӨГ ЭСЭРГҮҮ ГӨЛӨГ Ч БИЛҮҮ ЭСЭРГҮҮ ТӨЛ Ч БИЛҮҮ НЭГ ЮМ БИЧЭЭД ХЭВЛҮҮЛЧИХСЭН ЯВСАН БААГИЙ БАЙНШДЭЭААВ НЬ АРМИД ЁСТОЙ ОНИГООНЫ ЭЗЭН БАЙДАГ ГЭСЭНХААНА ДАРГЫН ОРОН ЗАЙ ГАРНА БИ БОЛНО ГЭЭД ГҮЙЖ ЯВДАГ МЯГМАРЖАВ ГЭЖ ШИЗОТОЙ БАЛАЙ БИЙ ГЭНЭЛ ЭЭБАС БОЛООГҮЙ ЦЭРГИЙН СУРГУУЛЬД БИ АН-ЫН ХҮН ГЭЖ БОЛД ЁАЙДЫГ ЖИЖГРҮҮДЖ БАЙГААД ОРЛОГЧ ЗАХИРАЛ БОЛСОН ГЭСЭНГЭР ОРНООРОО АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТЭЙ БАЛАЙНУУДИЙМ ЮМНЫ ҮР ТӨЛ ЯАЖ Ч ӨӨДТЭЙ БАЙХ БИЛЭЭБИЧСЭН ЮМЫГ НЬГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС ДОЛООН ДОР

Avatar

ene odoo yu bichikh geed yum bichichikhsen yum be 2010-09-14 202.131.244.109

gvshengeniii ornuudiin viz naidvartai gargana utas 9984-8077 9135-6360

Avatar

Зочин 2010-09-14 202.179.10.58

Ху намыг магтаад инээдтэйАрдчиллын төлөө 20 жилийн тэмцэл товчоор хэлэхэд МАХН-тай хийсэн тэмцэл л байсанЯахав хэт яарсан зүйлд тээг тавьж хэрэг болсон байж болох юмТүүнээс Ху нам түүхэн үүргээ аль хэдийн гүйцэтгээд одоо нүд аних нь Монгол улсад мөн ч хэрэгтэй байна даа

Avatar

huuhed 2010-09-14 133.51.71.1

ug ni ardchilsan namiin demjigch gehdee Hu nam sain baival ardchilsan nam ch gesen ursulduh chadvartai sain baih yostoi ene hereer uls oron zuv hugjih baih gej bodddog taarsan duguinuud baival adilhan hevgii gazarluul niileel unhuruud baian gesen ug tiimees ene 2 namii ali ni ch zuv talruugaa yavah tusam uls oron dagaad zuv tiishee l yavna gej oilgonom gehdee Hu namiin odoogiin baigaa baidal sanasanaar tegej tseverhen bolj chadahuu getsuu shuudee unendee

Avatar

khen be kheden on be 2010-09-14 202.131.234.76

ene odoo yu bichikh geed yum bichichikhsen yum be dee baakhan khunii khoorondoo zorchiltei sanaanuudiig barimt bolgood buulgachikhsan tegeed kholboj ch chadsangui dee zailuul

Avatar

dfgadf 2010-09-14 202.179.10.130

gvshengeniii ornuudiin viz naidvartai gargana utas 9984-8077 9135-6360

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж