Дорнод аймаг ургац хураалтаар тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Дорнод аймаг ургац хураалтаар тэргүүлж байна

Улсын хэмжээнд ургац хураалт наймдугаар сарын 30-ны өдрөөс эхэлжээ.
Одоогийн байдлаар бүх аймгуудад үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн
ургамлын ургац хураалт жигдрээд байна гэж Хүнс,хөдөө аж ахуй хөнгөн
үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах
газрын дарга Д.Баяртулга мэдээллээ. Энэ жилийн хувьд 329,8 мянган тонн
үр тариа, 156 мянган тонн төмс, 90 мянган тонн хүнсний ногоо хураан
авахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 47,3 мянган га газрын үр тариаг
ангилж,  15,5 мянган га газрын үр тариаг цайруулжээ. Үүнээс  35,2 мянган
га газрын тариаг шууд хураан авчээ. Нийт 50,8 мянган га талбайгаас 67,9
мянган тонн улаан буудай хураан авсан нь нэг га талбайгаас 13,4 центнер
ургац хураан авсан гэсэн үг юм байна. Харин төмс хүнсний ногоо хураалт
25 орчим хувьтай байгаа ажээ. Аймаг орон нутгуудаас Дорнод аймаг ургац
хураалтаараа бусдыгаа тэргүүлж, Сэлэнгэ, Төв, Булган аймгууд ургац
хураалтын ажлаа эрчимжүүлээд байгаа юм байна.

Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж