
Хайх ажиллагааг тус аймгийн онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч шадар ахмад Т.Хашцагаанаар ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй баг гүнд шумбах багаж хэрэгсэлтэйгээр тус газар ажиллаж байна. Усны гүн тэр орчимд 50-60 м, 20 м-ээс доош харанхуй болдог тул хайх ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байгаа тул ОХУ-ын Иркутскийн аврах тусгай ангид туслах хүсэлтийг ар гэрийхэн нь хүргүүлжээ. Хүсэлтийг хүлээн авч ОХУ-ын аврах тусгай ангийхан ирж хамтран ажиллахаар болжээ.
Д.Идэрмөнх