Шилдэг бүтээгдэхүүн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээгдэхүүн тодорлоо

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах хэрэглэгч үйлдвэрлэгчдийг ойр­туулах түншээ олох хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой Хөвсгөл түншлэл-2010 үзэсгэлэн яармаг худалдаа Мөрөн хотод гурав хоног явагдаж өндөрлөв.

Тус үзэсгэлэн яармаг худалдаанд Дархан нэхии, Дархан савхи, Улаанбаатар хивс, Сэлэнгэ аймгийн Мон-апи компани болон Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй аж ахуй нэгж, компани, бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд энэхүү үзэсгэлэн худалдааны Гран при шагналыг “Хөвсгөл хүнс” ХХК, экологийн цэвэр бүтээгдэхүүний шагналыг Шалом бэйкэригийн луувангийн шүүс, гар урлал бэлэг дурсгалын шилдэг бүтээгдэхүүн номинацид сийлбэрч Батбаярын нутгийн домог сийлбэр, шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн номинацид “Гурван ивээл” ХХК-ийн чацарганатай цай зэрэг бүтээгдэхүүнүүд тус тус шалгарчээ. Энэ үеэр иргэд сүү цагаан идээ, ааруул өрөм ихээхэн эрэлттэй байжээ.

Д.Идэрмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж