Зэсийн үнэ өсөх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ өсөх хандлагатай байна

Лондонгийн металлийн бирж дээр энэ сард нэг тонн зэсийн үнэ өсөх магадлалтай байгаа гэж “Эрдэнэт” үйлдвэрийн маркетингийн мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрсөн хоёрдугаар улирлын зэсийн үнийн хамгийн оргил үе нь дөрөвдүгээр сард тохиож 7745 долларт хүрсэн байна. Харин тав, зургаадугаар сард 6500 орчим болж буурсан ч улирлын дүнгээр 7027 ам. долларт хүрсэн юм. Есдүгээр сар гарсаар зэсийн үнэ дөрөвдүгээр сараас хойш анх удаа 7625 долларт хүрлээ. Ийнхүү зэсийн үнэ дахиад өссөн нь зэсийн гол хэрэглэгч БНХАУ, АНУ-ын эдийн засгийн мэдээллүүд таатай байсан нь нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. “Эрдэнэт” үйлдвэр дэлхийд арилжаалагдаж байгаа зэсийн баяжмалын экспортын нэг хувь, молибденийн баяжмалын дөрвөн хувийг эзэлдэг юм байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж