Үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

Дундговь аймгийн Засаг даргын Там­гын газар “Мерси Кор” олон  улсын байгуул­лагатай хамтран “Нутгийн үйлдвэрлэл-2010” үзэс­­гэлэн худалдааг аймгийн төвд зохион байгуулдаг уламжлалтай. Жил бүрийн үзэсгэлэн худалдаанд аймгийн бүх сумдын  бай­гууллага    оролцон  үйлдвэрлэсэн  бү­тээг­­дэхүүн,   айраг, сүү,  цагаан идээ, хүнс­ний но­­гоо, гар урлалын зүйлсээ дэлгэн  үзүүлж  худалдан  борлуулдаг  юм. Өмнөх хоёр ч удаа­­­гийн ийм үзэсгэлэн худалдааг 108 гэрт гарган дараа нь тэдгээр гэрийг эмзэг бүлгийн иргэдэд бэлэглэж байв.  Энэ жилийн үзэс­гэлэн худалдаанд тавигдсан бүтээгдэхүүнээс Луус   сумын  монгол гэрийн бургасан хана, Дэлгэр­цогт сумын цагаан эсгий туурга, Дэрэн сумын  малын багсармал   тэжээл,  Сайн­ца­гаан  сумын хувиараа хө­дөлмөр эрх­лэгчдийн нарийн ца­гаан эс­гий урлал, ширмэл эдлэлүүд, ир­гэн Р.Мужилын шинэ ургацын жимс­гэний ундаа, жүүс, компот хам­гийн эрэлт хэрэгцээтэй, бор­луулалт сайтай байлаа.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж