Хэнтий аймгаас гурван мянган хүн хэлмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Хэнтий аймгаас гурван мянган хүн хэлмэгджээ

Улс төрийн хилс хэргээр нэг мянга есөн зуун гучаад оны үед 100 мянган эрдэмтэн, лам нар баривчлан, 17 мянгыг нь буудан хороосон гэсэн албан ёсны баримт байдаг.
Эдгээр он жилүүдэд Хэнтий аймгаас гурван мянга шахам хүнээ хэлмэгдүүлэлтийн шуурганд алдсан гэж  Хэрлэн сумын ИТХ-ын дарга М.Очирпүрэв улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн цуглааны үеэр мэдэгдлээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс 1992 оноос хойш холбогдох хуулийн дагуу ажиллаж 1685 иргэдтэй уулзаж 736 өргөдөл, 56 гомдол, 157 санал, 526 хүсэлтийг хүлээн авчээ. Хэлмэгдэгсэд болоод өв залгамжлагч 1138 нэхэмжлэгчдэд нэг тэрбум 26 сая төгрөгийн нөхөх олговрыг олгож 40 гаруй иргэнд нэг сая таван зуун мянган төгрөгийн тэтгэмж, 20 гаруй иргэдэд гэр байшин өгч тусалжээ. Харин он гарсаар дөрөв дэх хүн болох нэхэмжлэгч Өмнөдэлгэр сумын Г.Саранд нэг сая төгрөгийн нөхөх олговрыг олгожээ. Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Адъяа, тухайн үед 25800 гаруй хүнээ хувьсгалын эсэргүү-тагнуулын хэрэгт тулган ялласны 20474 нь буудан хороох цааз сонсож 5103 нь 10 жил, 240 гаруй нь арав хүртэлх жилийн хугацаагаар хорьж шийтгэсэн байна гэлээ. 1992-1996 онд Хэнтий аймгийн анхны Засаг даргаар ажиллаж байсан, аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Балдандорж болон өндөр настан, хүүхэд багачууд, төрийн албан хаагчид цуглаанд оролцлоо.

H.Батзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж