J.Lo “Idol”-той 12 саяын гэрээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

J.Lo “Idol”-той 12 саяын гэрээ хийлээ

Америкийн хамгийн олон
үзэгчтэй шоу нэвтрүүлэг болох “Америкийн шүтээн”-ийг хэн шүүх талаарх асуудал
олон хүний анхаарлыг татаж байсан. Хэдэн сарын турш олон хүний нэр яригдсаны эцэст
дуучин, жүжигчин Jennifer Lopez шүүгчээр ажиллахаар болжээ.

Тэрбээр өнгөрсөн долдугаар
сард шүүгчээр ажиллахаар боллоо хэмээн яригдаж байсан боловч гэрээний үнэ,
хөлсөн дээрээ тохиролцож чадаагүйн улмаас шүүгчээр ажиллахаас татгалзсан. Харин
Fox суваг түүнд 12 сая ам.долларын гэрээ санал
болгосноор
J.Lo ийнхүү шүүгчээр ажиллахаар болсон байна.

Мөн тус шоуны шүүгч  Kara DioGuardi “Америкийн шүтээн”-ийг орхиж буй тухайгаа албан ёсоор мэдээлсэн. Тэрбээр “Би хоёр жилийн өмнө энэхүү
нэвтр
үүлгийг шүүх болсноор лотто хожсон юм шиг л баяртай байсан. Харин одоо
энэх
үү гайхалтай шоуг орхих хамгийн тохиромжтой цаг гэж бодож байна.
Дараагийн шинэ дугаарт оролцох гэж буй б
үх оролцогчиддоо болон шүүгчиддээ амжилт хүсье” хэмээн мэдэгдсэн юм.

Ийнхүү “Америкийн
шүтээн” цаашдаа гурван шүүгчтэйгээр үргэлжлэх болж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж