Өнгөрсөн ням гариг болж өнгөрсөн хөгжмийн ертөнцийн
томоохон наадам болох “MTV
VMAs”-аас найман шагнал хүртэж, шуугиан тарьсан дуучин Lady Gaga амьтдын эрхийг хамгаалах байгууллагынхны
шүүмжлэлд өртөөд байна. Тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр хувцсаа нэлээд
хэдэн удаа сольсон ба хамгийн сүүлд махаар хийсэн даашинз, малгай, жижиг гар
цүнхтэй гарч ирэн олныг алмайруулсан. Тэрбээр хэд хоногийн өмнө Vogue
сэтгүүлийн Япон хувилбарын ирэх сарын нүүр хуудсанд нүцгэн биеэ түүхий махаар
халхлан зургаа авахуулсан юм.
Шагналыг гардуулсан дуучин Cher “Түүний даашинз урлагийн бүтээл байлаа. Үнэхээр өвөрмөц. Хүн
бүр түүний хувцаслалтын тухай ярицгааж байна” хэмээн бичсэн байна.
Харин түүний энэхүү хувцаслалтыг Амьтадтай зүй ёсоор
харьцах байгууллагынхан ихэд шүүмжлээд “Үхсэн малын махаар хувцас хийж, гоёно
гэдэг бол хэтэрхий харгис. Хэд хэдэн удаа ийнхүү хувцаслаж байгаа нь түүнийг
буруутгах хангалттай шалтгаан” хэмээн мэдэгджээ.
Н.Наран
Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.