Ronaldo, Megan Fox нар “тайчив”

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Ronaldo, Megan Fox нар “тайчив”

Дэлхийн томоохон загварын гүрнүүдийн нэг Giorgio Armani-гийн дотуур хувцасны шинэ коллекцийн шинэ сурталчилгаа бэлэн боллоо. Энэ удаад хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн тачаангуй эрчүүдийн нэг Cristiano Ronaldo болон Холливудын халуухан бүсгүй Megan Fox нар зөвхөн Armani-д зориулж, хагас нүцгэлжээ.

Ronaldo зочид буудлын өрөөнд бариу дотуур өмдийг эс тооцвол нүцгэн зургаа татуулсан бол Megan Fox торон эмжээртэй, чамин хийцтэй хослолтой зургаа авахуулсан байна.

Armani-гийн шинэ сурталчилгаа маргаашнаас эхлэн цацагдаж эхлэх аж.

Ronaldo-гийн тоглосон сурталчилгааг энд, Megan Fox-ийн тоглосон сурталчилгааг энд дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж