Дэлхийн аваргууд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргууд мэдээлэл хийнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар өнөөдөр 11.00 цагаас Спортын төв ордонд бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-д оролцсон баг тамирчдыг хүлээн авч, уулзах гэж байна. Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны эмэгтэй дэлхийн аварга С.Батцэцэг өнөөдөр өглөө эх орондоо ирсэн бол ДАШТ-д зодоглосон манай бусад тамирчид өчигдөр эх орондоо ирсэн юм.

БТСГ-ын дарга Ч.Наранбаатар чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчидтай уулзсаны дараа шатрын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүлж, аваргын алтан медаль хүртсэн тамирчдыг мөн хүлээн авч, уулзах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж