Дэлхийн аварга С.Батцэцэг эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн аварга С.Батцэцэг эх орондоо ирлээ

ОХУ-ын нийслэл Москва хотноо бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бахдам амжилт гаргаж, эх орондоо 35 жилийн дараа дэлхийн аварга цолыг авчирсан С.Батцэцэг өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 59 кг-д зодоглож, түрүүлсэн С.Батцэцэг 20 настай, энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс төрсөн хамгийн залуу аварга юм.

Гавьяат тамирчин З.Дүвчингийн шавь тэрбээр “Хилчин” спортын клубын тамирчин бөгөөд өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн улсын аварга тамирчин юм. Тэрбээр мөн 2009 оны Ази тивийн залуучуудын аваргаас алт, 2010 оны Азийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байжээ.

ДАШТ-д зодоглосон манай бусад тамирчдын тухайд өчигдөр орой эх орондоо ирсэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж