Oprah үзэгчдэдээ аяллын тийз бэлэглэлээ | News.MN

Oprah үзэгчдэдээ аяллын тийз бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Oprah үзэгчдэдээ аяллын тийз бэлэглэлээ

“Шоуны хатан хаан” хэмээн өргөмжлөгддөг нэрт
хөтлөгч Oprah Winfrey өөрийн алдарт шоу болох "The Oprah Winfrey
Show"-гаа 25 жилийнх нь ойгоор өндөрлүүлнэ хэмээн мэдэгдээд байсан. Харин
тэрбээр шоуныхаа хаалтын улирлаа өчигдөр эхлүүллээ. Төгсгөлийн нэвтрүүлгийг
үзэхээр хүрэлцэн ирсэн 300 үзэгчдэдээ өөртэйгээ хамт Автрали улс руу ес
хоногийн тансаг зэрэглэлийн аялал хийх эрхийн тийзийг бэлэглэлээ.

“Би та бүхэнд нэгэн том сюрприз бэлтгэсэн. Энэ
шоуны маань хамгийн сүүлчийн дугаар болохоор томоос том сюрприз барихыг хүсч
байна. Энэ нь магадгүй Нью-Йорк явах ч байж болох юм. Та бүхэн хаашаа явмаар
байна. Аль улс руу явмаар байна. За за та бүхэн завгүй байхдаа хэмээн
хошигноод, та бүхэн надтай хамт Австрали улс руу явна” хэмээн хэлжээ.

Ийнхүү сюрпризээ задлан, хөшиг нээгдэхэд тайзны
араас Qantas Airways-ын нисэх онгоц гарч ирэн, нэрт жүжигчин John Travolta
онгоцны ахмадын хувцастай бууж ирэхэд шоуны үзэгчид хашгиралдан, уйлалдаж,
тайзан дээр гарч баяраа тэмдэглэцгээсэн байна.

Oprah өглөгч зантай, гар татдаггүй гэдгээрээ
алдартай. Тэрбээр өмнө нь “O” сэтгүүлийнхээ 10 жилийн ойн баярт зориулж, бүх
ажилчдадаа 10 мянган ам.доллар болон Apple компанийн iPad таблет компьютер
бэлэглэж байсан билээ.

Н.Наран  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-14 180.235.170.29

yasan goyo yum be

Avatar

iregnbm 2010-09-14 202.126.92.6

ym vzej nvd tailsan mongotei hvn iiml baidag baihdaaervvliig hvseoshoo olon hvniig bayarluulhiig hvse

Avatar

tasarhai 2010-09-14 155.230.166.117

yamar goy yum beeeeee hun olon huniig bayarluulah shig saihan zuil gej yu bhav deeee olj chadaj bval ter hemjeegeeree busdiig bayarluulj l baih heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж