Эрүүл хотыг дэмжих өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Эрүүл хотыг дэмжих өдөрлөг болно

Хүн амын эрүүл аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэн, идэвхитэй хөдөлгөөнийг дэмжиж, Нийслэлийн хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар, Монголын Мянганы Сорилтын Сантай хамтран “Эрүүл хотыг дэмжих нэг өдөр” өдөрлөгийг энэ есдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
Энэ арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулддаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Эрүүл мэндийн боловсрол” үзэсгэлэнг зохион байгуулах   юм байна.

Г.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж