Зөвшөөрлийн тэмдэггүй бараа борлуулж байжээ | News.MN

Зөвшөөрлийн тэмдэггүй бараа борлуулж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Зөвшөөрлийн тэмдэггүй бараа борлуулж байжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжил зүйн газар хамтран нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг худалдааны төвүүдийг шалгаж байна. Уг шалгалт өнгөрсөн бямба гаригт эхлсэн бөгөөд долоо хоногийн турш үргэлжлэх аж. Эхний ээлжинд "Нарантуул", “Хархорин”, "Хүчит шонхор"зэрэг томоохон худалдааны төвүүдэд шалгалт хийжээ.  Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийг буруу хийх болон ихэнх жин хэмжүүр нь алдаатай зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн зарж буй бараа бүтээгдэхүүн нь монгол үсгээр бичсэн заавар зөвлөгөө байдаггүйгээс худалдагчид нь яг юу зарж буйгаа мэдэхгүй байх тохиолдол илэрчээ. Түүнчлэн дээрх худалдааны тєвүүдэд улсын бүртгэлд орсон зөвшөөрлийн тэмдэггүй бараа бүтээгдэхүүн борлуулж  байсан аж.  Эдгээр бараа бүтээгдэхүүнийг Улсын Мэргэжлийн хянлтын ерөнхий лабораторид шинжлүүлэхээр өгсөн байна.

П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.scorpap.com 2010-09-13 203.169.53.28

s** movie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж