
Тус намын даргын төлөөх өрсөлдөөнд ерөнхий сайд Наота Кан болон Ичиро Озава нар өрсөлдөх юм. Мэдээлэгдэж байгаагаас үзвэл хоёр өрсөлдөгчийн хооронд эн тэнуцүүхэн өрсөлдөөн болохоор төлөвтэй байгаа гэнэ. Ийм асуудал гарах болсон нь одоогийн Японы ерөнхий сайд иенийн ханшийн өсөлттэй уялдан гарч байгаа эдийн засгийн хүндрэлийг шийдэхээр авч байгаа арга хэмжээ нь үр дүнгүй болсонтой нэг талаар холбоотой аж.
Мөн нөгөө талаар саяхан Хятадын хөлөг онгоцны ахмад болон далайчдыгг японы тал баривчалснаас болж хоёр орны дипломат харилцаанд хүндрэл үүсч байгаа нь ч бас нөлөөлсөн бололтой. Хэрэв одоогийн ерөнхий сайдын ширүүн өрсөлдөгч Озава Японы ардчилсан намын дарга болбол тус улс сүүлийн хоёр жилийн дотор зургаа дахь ерөнхий сайдаа сольж байгаа тохиолдол болох бөгөөд өнгөрсөн оны 9-р сараас хойш солигдож байгаа 4 дэх ерөнхий сайдаа тодруулах болж байгаа юм.
М.Наст