Байцаагчид дүрэмт хувцасаар жигдэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Байцаагчид дүрэмт хувцасаар жигдэрчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хороодод ажиллаж байгаа хэв журмыг хамгаалах олон нийтийн байцаагчид дүрэмт хувцсаар жигдрэх болсон байна. Мөн тэдний улиралд авч байсан урамшууллын цалинг нь нэмж 108 мянган төгрөг болгосон байна.  Олон нийтийн байцаагчид нь тухайн хариуцсан хороондоо хэв журам сахиулах, цагдаагийн байгууллагад туслах үүрэгтэй ажилладаг юм. Тухайн дүүргийн ИТХ-аас харьяа хороодод ажиллах олон нийтийн байцаагчийн тоог тогтоож, ИТХ-ын зохицуулах зөвлөлөөс үүрэг чиглэлийг нь өгдөг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 хороонд олон нийтийн 29 байцаагч ажиллаж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж