Иргэдийн хөдөлмөр эрхлэх хандлага нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Иргэдийн хөдөлмөр эрхлэх хандлага нэмэгдэж байна

Манай аймаг өнгөрөгч оныг “Үйлдвэржилтийг дэмжих жил” болгосон бол энэ онд “Бизнесийн тааламжтай орчинг дэмжих”-ээр зарлаад байгаа аж. Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хөдөө аж ахуйн болон хөнгөн үйлдвэр, ахуй үйлчилгээний чиглэлээр хөрөнгө оруулалт хийгдэж буйтай холбоотойгоор иргэд хөдөлмөр эрхлэх, жижиг боловч үйлдвэр эрхлэх сонирхол нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс орон нутгийн төрийн захиргааны удирдлагууд бизнесийн орчинг сайжруулах, татварын болон бүртгэл үйлчилгээг түргэн шуурхай байлгахад ихээхэн анхаарч байна.  Улсын төсвөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтаар 155,2 сая, ЖДҮ-ийн төсөлд 270,0 сая төгрөг хувиарлагдсан байна. Мөн өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмж, их засвар болон “Цахим эмнэлэг” хөтөлбөрт 110,0 сая төгрөг зарцуулахаас гадна өвөлжилт хаваржилтыг даван гарах хөтөлбөр, багийн хөгжлийг дэмжих, жишиг агропарк байгуулах тоног төхөөрөмж зэргийг энэ онд багтаан хэрэгжүүлэх юм.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж