Цагтаа цахим спортын дэлхийн "CS2"-ийн чансааг тэргүүлж, томоохон тэмцээнүүдэд түрүүлж байсан Монголын "The MongolZ" нэг хэсэг уналтад орсон. Мэйжорын финалд хүрснээс хойш удалгүй багийн гол тоглогчдын нэг "Senzu" багаас явах шийдвэр гаргаж, олон хүнийг алмайруулсан.
Түүнийг явснаас хойш "The MongolZ" баг хуучны дүр төрх, тоглолтоо эргэн олоогүй. Удаа ч үгүй "mzinho" араас нь явж, бүх зүйл орвонгоороо эргэсэн. Дэлхийн чансааг тэргүүлж явсан баг Азийн тэргүүн баг гэх тодотголоо алдаж, доош унав.
Эцэст нь "nin9" болон "cobrazera"-тай үндсэн багийг бүрдүүллээ. Багийн амжилт ч сайжирч, шинэ бүрэлдэхүүнээрээ "1win Privete Club"-ийн хоёрдугаар улиралд түрүүллээ. Мөн Бухарестын "PGL Masters"-д давгүй оролцов. Өчигдөр/2026.11.03/ л гэхэд Бразилын "FURIA"-г буулган авч, "IEM Beijing" тэмцээний хагас шигшээд шалгарлаа.
Нэг хэсэг шүүмжлэлд өртөөд байсан Монголын баг өдгөө "Valve"-ийн чансааны есдүгээрт бичигдэж байна.
Энэ сард Сингапурт эхлэх Мэйжорын хоёрдугаар шатны эрх авсан тэднийг Мэйжорын плей-оффт шалгарна гэж хүлээх хүн олон. Ямартай ч цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан "The MongolZ" эргэн ирлээ. Тэднийг зогсооно, хожно гэдэг амаргүй аж.

3,600.44





















































Нэргүй 2026-11-05 202.9.47.112
Тоглоомын зах зээлд дэлхийн кино урлаг, дуу хөгжмийн зах зээлүүдийг нийлүүлснээс их мөнгө эргэлддэг болсон. Дэлхийн кино урлагийн зах зээл 32 тэрбум ам.доллар, дуу хөгжмийн зах зээл 31 тэрбум ам доллар. Харин тоглоомын зах зээл 201 тэрбум ам.доллар буюу хоёр зах зээлийг нийлүүлээд бүр хэд нугалсан том. Ийм том зах зээлд бид чаддаг зүйлээрээ экспорт хийж, мөнгө олох боломж бүрэн бий…
Нэргүй 2026-11-05 202.9.47.112
Байлдаан, тулалдаанд Монголчууд маш авьяаслаг. Энэ авьяасыг зөв ашиглаж тоглоомын зах зээлд экспорт хийх хэрэгтэй. Зохион байгуулж байгаа газраас бүх зочид буудал, нислэг, хоол ундыг нь даадаг юм. Тоглогчид нисэж очоод, зочид буудалд байрлаад л тоглодог. Хожвол шагналын мөнгөө авна. Ингээд л мөнгө цуглуулаад явна. Ганц анхаарах зүйл нь тоглогчдийн цалин, хэрэв шагналын мөнгө авч чадахгүй, өндөр цалин төлөөд яваад байвал БАГ дампуурдаг. Хожлын мөнгө нь цалингаас өндөр байвал АШИГТАЙ ажилладаг.
Нэргүй 2026-11-05 43.242.242.59
Монголчууд угаасаа дайнч ард түмэн байсан. Цахим тулалдаанд ч гэсэн дэлхийн хэмжээний улс гэдгээ харуулж байгаа нь бахархалтай юм. Финалд шалгарч хөгжөөн дэмжигчид монголчуудаа баярлуулаарай. Дэлхийд монголын нүүр царай болж байгаа та нараараа ах нар нь бахархаж байдаг шүү. Амжилт хүсье. Урагшаа монголчууд аа дараагийн багийг арчаад өгөөрэй
Нэргүй 2026-11-05 64.119.19.126
SEXSEER TOGLI BOOB XXMOOR BOOW SERELN ODOOTOL DOLOON ANUSDAX ALNI SEXSYG BIEE UNELLEED 2ZALYYTAI SEXSDEED80955877
Нэргүй 2026-11-05 103.57.93.119
Тоглоом ш дээ, монголчууд тоглоомонд гайгүй л дээ….