"‘Монголоо дуулна’ тоглолт зохиогчийн эрхийн төлбөр төлсөн анхны жишиг тогтоосон"

"‘Монголоо дуулна’ тоглолт зохиогчийн эрхийн төлбөр төлсөн анхны жишиг тогтоосон"

"‘Монголоо дуулна’ тоглолт зохиогчийн эрхийн төлбөр төлсөн анхны жишиг тогтоосон"

Дуу, хөгжмийн бүтээлийг олон нийтэд болон бизнесийн зорилгоор ашиглах нь зохиогчдод эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгдөг олон улсын жишиг бий. Гэвч Монголд хөгжмийн бүтээлийг караоке, баар, тоглолт, шоу арга хэмжээнд ашиглахдаа зохиогчийн эрхийн төлбөр төлөх тогтолцоо хараахан хөгжөөгүй. Харин Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгээс хөгжмийн бүтээл ашигласны төлбөрийн тарифыг үе шаттай баталж, хураамжийг бүтээлийн ашиглалтын давтамжид үндэслэн зохиогчдод хуваарилах шинэ зохицуулалтыг эхлүүлээд байгаа аж. Энэ талаар Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)-ийн Гүйцэтгэх захирал Д.Баянмөнхөөс тодрууллаа.


ХӨГЖМИЙН БҮТЭЭЛ АШИГЛАГЧДАД ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТӨЛБӨР НОГДУУЛНА

Бүтээл ашигласны төлбөрийн тарифыг хэсэгчлэн батлуулсан. Учир нь тарифыг бүрэн батлуулахын тулд бүх төрлийн хэрэглэгчтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний саналыг сонсох шаардлагатай байдаг. Тиймээс эхний ээлжид хөгжмийн бүтээлээс шууд хамааралтай бизнес, үйлчилгээ эрхлэгчдээс зохиогчийн эрхийн төлбөр авах зохицуулалтыг бий болгосон. Тухайлбал, амьд тоглолт, баар, караоке, телевизийн концерт, онлайн караоке зэрэг үйлчилгээ болон тасалбартай, тасалбаргүй тоглолт, шоу арга хэмжээ, хүлээн авалт, баяр наадам зэрэг тайзан дээр хөгжмийн бүтээл тоглогддог бүх төрлийн арга хэмжээнээс зохиогчийн эрхийн төлбөр авах тарифыг баталсан. Үүнээс гадна телевизийн шоу нэвтрүүлгүүдийн зохиогчийн эрхийн төлбөрийн тарифыг мөн батлуулна.

ДУУЛАГДСАН ДУУ БҮРЭЭР ЗОХИОГЧДОД ТӨЛБӨР ХУВААРИЛНА

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн 5000 орчим бүтээлийг караоке, баарууд ашиглаж байна. Эдгээрээс аль бүтээл нь хэдэн удаа ашиглагдаж байгааг тогтоохын тулд "тоолууртай караоке" төхөөрөмж байршуулсан. Ингэснээр тухайн төхөөрөмжийн тайланд үндэслэн бүтээлийн ашиглалтын давтамжийг тооцох боломж бүрдэж байгаа юм. Мөн туршилтын журмаар Солонгосын Kumyoung брэндийн караоке төхөөрөмжид дууны ашиглалтыг бүртгэх тоолуур суурилуулсан Монголын стартап компаниудтай хамтран ажиллаж байна.

Тус төхөөрөмжийг караоке, бар цэнгээний газруудад байршуулж, ашиглалтын тайланг нь гаргана.

Үүнээс гадна онлайн караоке үйлчилгээ үзүүлэгчидтэй гэрээ байгуулсан. Тухайлбал, Karaoke Voo, Karaoke Duul, Ori Karaoke App, GoPlus зэрэг аппликейшн болон IPTV-ийн караоке үйлчилгээнүүдээс ямар дуу хэдэн удаа дуулагдсан талаарх тайлан ирдэг.

Тухайн цугларсан хураамжийг тайланд үндэслэн, бүтээл тус бүрийн ашиглалтын давтамжтай уялдуулан зохиогчдод хувь тэнцүүлэн хуваарилах юм.

Караоке, бар цэнгээний газруудад гадаадын 65 мянга орчим дууны сан бий. Үүнээс ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Филиппин, Казахстан зэрэг 6-7 улстай харилцан төлөөлөх гэрээ байгуулсан. Ингэснээр харилцан төлөөлөх гэрээ байгуулсан бусад улсын зохиогчийн эрхийг төлөөлөн хамгаалж байна.

ХУРААМЖИЙН 75 ХУВИЙГ ҮГ, АЯ ЗОХИОГЧДОД ОЛГОНО

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг нь цугларсан төлбөрийн 25 хүртэлх хувийг үйл ажиллагааны зардалдаа зарцуулж, үлдсэн 75 хувийг хөгжмийн үг, ая зохиогчдод хуваарилдаг.

Тухайлбал, 20 мянган төгрөгийн хураамжаас 15 мянган төгрөгийг зохиогчдод олгох зарчимтай.

Шинэ зохицуулалтаар хотын төвийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг баар, караоке нэг өрөөнөөс сард 30 мянган төгрөгийн хураамж төлнө. Харин хотын захын бүс болон хөдөө, орон нутгийн газрууд нэг өрөөнөөс сард 20 мянган төгрөг төлөхөөр болсон.

Өрөөний тооноос хамааран нэг өрөөнд ногдох тариф мөн ялгаатай.

Тухайлбал, 5-9 өрөөтэй бол нэг өрөөнөөс 25 мянган төгрөг, есөөс дээш өрөөтэй бол нэг өрөөнөөс 20 мянган төгрөгийн хураамж авах зохицуулалттай. Харин хураамжаа улирлаар төлсөн тохиолдолд 30 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Цугларсан нийт хураамжийг тухайн сард ашиглагдсан бүтээлүүдийн тайланд үндэслэн зохиогчдод хувь тэнцүүлэн олгох юм.

Цаашид телевиз, радио, пянз зэрэг бусад төрлийн хэрэглээнээс мөн зохиогчийн эрхийн төлбөр авдаг болохоор ажиллаж байна.

 

ТЭЛМЭН ЭМҮҮЖИН ПРОДАКШН ХӨГЖМИЙН БҮТЭЭЛИЙГ НИЙТЭД ТОГЛУУЛСНЫ ТӨЛБӨРИЙГ АНХ УДАА ТӨЛСӨН

Зохиогчийн эрхийн төлбөрийг бодитоор төвлөрүүлсэн анхны жишээ нь Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатарын “Монголоо дуулна” тоглолт юм.

Тус тоглолтыг зохион байгуулсан “Тэлмэн Эмүүжин” продакшн хөгжмийн бүтээлийг нийтэд тоглуулсны төлбөрийг анх удаа төлсөн.

Нийт тасалбар борлуулалтын орлогын 60 хувиас тооцож гурван хувийг зохиогчийн эрхийн хураамж болгон өгсөн. Цугларсан нийт дүнг тухайн тоглолтын үеэр ашигласан бүтээлийн тоонд хувааж, нэг дууны ногдох төлбөрийг тооцсон. Тоглолтын үеэр нийт 44 бүтээл дуулагдсанаас 38 нь Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн гишүүдийн бүтээл байсан.

Үүний дагуу хураамжийг хуваарилахад зохиогчдод нэг сая гаруй төгрөг олгосон.

Цаашид зохиогчийн эрхийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрх эзэмшигч тал Оюуны өмчийн газарт гомдол гаргах боломжтой. Улмаар холбогдох хууль, журмын дагуу тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-11-05 64.119.17.233

энэ балай зохиолын дуучид гэж юу гийгүүлсэн юм бэ? татвар сайн ав эд нараас

Avatar

Нэргүй 2026-11-05 64.119.19.126

SEXSEER VANXANI BIEE UNELLEED SADARTLA SHAALGAAD BOOB XXN BOOW DOLOOX ANUSDI ALNI SEXSYG80955877

Avatar

Нэргүй 2026-11-05 103.11.193.222

Гэртээ, машиндаа сонссон дууныхаа төлбөрийг яаж төлөх юм бэ?

Avatar

Нэргүй 2026-11-05 202.126.89.165

нийтэд тоглуулагүй тул төлөхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж