"Дакар 2026" залуучуудын олимпын наадмын дөрөв дэх өдрийн тэмцээн, уралдаанууд эхэллээ. Өнөөдөр/2026.11.04/ Монгол Улсаа төлөөлөн Б.Оргилмаа усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөв.
Өмнөх өдрүүдтэй харьцуулахад өнөөдөр Дакар хот үүлэрхэг, 29 хэмийн дулаан байлаа. Гадаа, задгай усан санд тэмцээн болж байгаа учир усны хэм ялимгүй өндөр байгаа аж.
Б.Оргилмаа тавдугаар гараанд уралдаж, 29.02 секундын амжилтаар гараандаа зургадугаар байр эзэллээ. Энэ төрөлд нийт 68 тамирчин өрсөлдсөн бөгөөд есөн гарааны нийт тамирчдын нэгдсэн цагаар Б.Оргилмаа 40 дүгээрт байрт жагслаа. Финалын шатанд ердөө найман тамирчин шалгарах учиртай.
Эхний шатанд Шинэ Зеландын Алисса Лавсон 25.92 секундын хугацаатай бүх тамирчдыг тэргүүлжээ.

Б.Оргилмаа уралдааны дараах ярихдаа "Өнөөдрийн хувьд хувийн дээд амжилтаасаа нэг секунд орчмын зөрүүтэй уралдлаа. Бага зэрэг хурд дутаж байсан. Ерөнхийдөө гайгүй байсан ч сүүлийн хэдэн долоо хоногийн бэлтгэл, уралдаануудаа бодоход арай тааруу үзүүлэлттэй байгаа. Бэлтгэлээ илүү урт хугацаанд, илүү их цагаар хийсэн бол амжилт арай дээр байх байсан болов уу гэж бодож байна.
Би цаг агаарын хувьд Тайландтай ойролцоо байх болов уу гэж бодож байсан. Гэтэл энд бүр илүү халуун юм байна. Тайландад агааргүй, бүгчим санагдаж байсан бол энд салхитай ч гэсэн нар ээхээр үнэхээр айхтар халуун болдог. Тиймээс цаг агаар тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа байх гэж бодож байна.
Гайгүй бэлтгэл хийсэн. Гэхдээ илүү их цаг гаргаж, илүү сайн бэлтгэл хийсэн бол амжилт арай дээр байх байсан болов уу гэж бодож байна.
Би хийх ёстой зүйлээ л хийе гэж бодож байгаа. Ямар цаг гарсан ч хамаагүй өөрийнхөө хийх ёстойг хийж, өөртөө итгэлтэй уралдахыг хүсэж байна. Энэ наадмаас олон зүйл үзэж, туршлага хуримтлуулж байгаа учраас тэр бүхнээ сайхан дурсамж болгон авч үлдэнэ гэж бодож байна" гэлээ.
Тэрбээр ирэх Баасан гаригт 100 метрийн зайд уралдана.
3,602.33






















































prklmcn 2026-11-04 202.126.90.62
lijnix trash,lampy