Дуучин П.Хэрлэн урлагтаа эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Дуучин П.Хэрлэн урлагтаа эргэн ирлээ

"Элкондор” хамтлагийн дуучин П.Хэрлэн тайзнаа эргэн ирлээ. Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаад байсан дуучин П.Хэрлэн өнгөрсөн ням гаригт Улсын драмын эрдмийн театрт болсон “Miss Mongolia-2010” наадамд ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “Эх орон”, “Бүсгүй минь” гэх дуугаараа бүсгүйчүүдэд бэлэг барив. Хэдийгээр удаан хугацааны турш үзэгчидтэйгээ уулзаагүй ч П.Хэрлэн өнгөрсөн наймдугаар сард өөрийн  бие даасан цомгоо гаргасан юм.   “Бүсгүй мийнь”, “Дурлалын вальс”, “Үнэнч хайр”, “Анд минь чамайг үгүйлэх юм”, “ Дорнын уудам хязгаар” гээд нийт 12 дуу тус цомогт нь багтжээ.  Түүний шинэ цомог нь “Hi-Fi Mega Store”-т худалдаалагдаж байна.

М.Урин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж