
"Элкондор” хамтлагийн дуучин П.Хэрлэн тайзнаа эргэн ирлээ. Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаад байсан дуучин П.Хэрлэн өнгөрсөн ням гаригт Улсын драмын эрдмийн театрт болсон “Miss Mongolia-2010” наадамд ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “Эх орон”, “Бүсгүй минь” гэх дуугаараа бүсгүйчүүдэд бэлэг барив. Хэдийгээр удаан хугацааны турш үзэгчидтэйгээ уулзаагүй ч П.Хэрлэн өнгөрсөн наймдугаар сард өөрийн бие даасан цомгоо гаргасан юм. “Бүсгүй мийнь”, “Дурлалын вальс”, “Үнэнч хайр”, “Анд минь чамайг үгүйлэх юм”, “ Дорнын уудам хязгаар” гээд нийт 12 дуу тус цомогт нь багтжээ. Түүний шинэ цомог нь “Hi-Fi Mega Store”-т худалдаалагдаж байна.
М.Урин