Рио Тинто компани Аргентинд 1.4 тэрбум долларын төслүүдээ нээлээ

Рио Тинто компани Аргентинд 1.4 тэрбум долларын төслүүдээ нээлээ

Рио Тинто компани Аргентинд 1.4 тэрбум долларын төслүүдээ нээлээ

Рио Тинто компани Аргентины литийн салбарт 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн “Fénix 1B” өргөтгөлийн төсөл болон “Sal de Vida” төслийг албан ёсоор нээлээ. Төслийн нээлтийн арга хэмжээнд Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Саймон Тротт болон Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей, Катамарка мужийн захирагч Раул Жалиль нар оролцов. Түүнчлэн үндэсний болон мужийн захиргааны байгууллагууд, ажилтнууд, ханган нийлүүлэгчид, орон нутгийн болон уугуул иргэдийн төлөөлөл нээлтийн ёслолд оролцжээ.

Дээрх хоёр төсөл аль аль нь төлөвлөснөөсөө өмнө, хоёрдугаар улиралд анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлжээ. Мөн цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа шат дараатайгаар нэмэгдүүлэх аж. Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл жилд 25 мянган тонн литийн карбонатын эквивалент үйлдвэрлэнэ. Ингэснээр Рио Тинто компанийн дэлхийн зах зээл дэх байр суурь бэхжихээс гадна дэлхийн литийн зах зээлийн тэргүүлэх нийлүүлэгч болох Аргентин улсын амбицыг улам бататгах юм.

Нээлтийн арга хэмжээний хүрээнд ерөнхийлөгч Хавьер Милей, мужийн захирагч Жалиль нар “Fénix” үйлдвэртэй танилцсан бөгөөд тэднийг Саймон Тротт хүлээн авч уулзжээ.

Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей хэлэхдээ “Энэхүү ‘Fénix’ төслийн өргөтгөл нь Аргентины уул уурхайн салбарын боломж ямар их болохыг харуулсан түүхэн чухал үйл явдал юм. Орчин үед зайлшгүй шаардлагатай нөөц баялгийн үйлдвэрлэлийг дэмжих нөхцлийг улс орон дахин бүрдүүлсний үндсэн дээр энэ төсөл бодит ажил хэрэг боллоо. Ийм том компани Аргентин улсыг найдвартай түнш гэж үзэж, хөрөнгө оруулсанд нь баяртай байна. Энэ үйл явдал нь сүүлийн хэдэн жилд бидний гаргасан шийдвэрүүд зөв байсныг баталж байна” гэжээ.

Харин Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Саймон Тротт “Өнөөдөр манай компани болон Аргентины литийн салбарын хувьд түүхэн бахархалт өдөр тохиож байна. Бид дэлхийн тэргүүлэх нийлүүлэгч гэсэн байр сууриа ахиулж чадлаа. Ерөнхийлөгч Милей, захирагч Жалиль, үндэсний болон мужийн захиргааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзах завшаан тохиосонд баяртай байна. Төслийн ард ажилласан баг хамт олны ажлыг үнэлж буйд нь талархлаа.

Эдгээр хоёр төсөл нь Катамарка мужийн 30 жилийн түүхтэй литийн үйлдвэрлэл болон Аргентины ажиллах хүчний туршлага, ур чадварт тулгуурлан хэрэгжиж байна. 2028 он гэхэд жилд 200 мянган тонн литийн карбонатын эквивалент үйлдвэрлэх дэлхийн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө бид өндөр сахилга баттай ажиллаж, төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх болно гэдгийг энэ үйл явдал харуулж байна.

Эдгээр төслийг хэрэгжүүлсэн нь манай ажилтнуудын хичээл зүтгэл, Аргентины ханган нийлүүлэгчдийн нөөц бололцоо, орон нутгийн иргэд болон төрийн байгууллагуудтай тогтоосон түншлэлийн үр дүн юм. Одоо бидний гол зорилт бол үйлдвэрлэлийн хүчин чадлыг аюулгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчдэдээ тогтвортой, өндөр чанартай литийг нийлүүлэхийн зэрэгцээ хувьцаа эзэмшигчид болон Аргентин улсад урт хугацааны үнэ цэнийг бий болгох явдал юм” гэлээ.

Дашрамд дурдахад, “Fénix” төсөл нь 1997 онд Аргентины анхны арилжааны литийн үйлдвэр болон үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харин “Fénix 1B” өргөтгөлийн тусламжтайгаар жилд 10 мянган тонн литийн карбонатын эквивалент үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж байгаа юм. Ингэснээр үйлдвэрийн зорилтот хүчин чадал жилд ойролцоогоор 40 мянган тонн литийн карбонатын эквивалент болно.

“Sal de Vida” нь “Fénix” үйлдвэрээс зүүн хойд зүгт ойролцоогоор 20 километрийн зайд байрлах шинэ литийн карбонатын үйлдвэр бөгөөд жилд 15 мянган тонн литийн карбонатын эквивалент үйлдвэрлэх зорилтот хүчин чадалтай.

Эдгээр төсөл нь Рио Тинтогийн Аргентин улсад хэрэгжүүлж буй литийн бизнесийн нэг хэсэг юм. Үүнд Катамарка, Жужуй, Салта мужууд дахь үйл ажиллагаа, төслүүд, тэр дундаа “Rincon” литийн төсөл багтана.

Аргентин дахь Рио Тинтогийн өсөлт нь тус улсын нийлүүлэлтийн сүлжээг хүчирхэгжүүлж буй. Аргентин дахь үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын ойролцоогоор 70 хувийг дотоодын ханган нийлүүлэгч компаниудаас бараа, үйлчилгээ худалдан авахад зарцуулахаар төлөвлөж байгаагаа тус компани мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: Rio Tinto

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-11-04 64.119.16.19

Ухаантай хүмүүс Эх орноосоо хөөн гаргасан одоо Монгол Аргентин 2 л үлдлээдээ

Avatar

Нэргүй 2026-11-04 103.57.94.232

arhentiiniihan manaihang bodvol iluu turshlagatai idej uuh shunalgui blgui dee

Avatar

Нэргүй 2026-11-04 202.9.40.37

Аргентин улсыг мөнгө хүүлж өрөнд оруулахаар шийджээ. монгол улсын баялгийн эздийг хуурч авилгач дарга нарт авилгал өгч дээрмийн гэрээ хийсэн, бид одоо болтол ногдол ашиг нэг ч удаа аваагүй, алтан уулаа ухуулж, өрөнд орсоор байна хог

Avatar

gyilagchin xylgaichid yc cybagc,- # - ylcuin oplog 2026-11-04 202.126.88.182

dordtoi boda y$ gorod clomaet.

Avatar

bainguin xylgaichid cait building 2026-11-04 202.126.88.182

– yc cybag ylcuin oplog – &?

Avatar

Нэргүй 2026-11-04 70.175.141.166

Аргентинд 1.4 тэрбум, Монголд 10 дахин нугалсан өртгөөр үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж