Олон жил туйлдаж, орох оронгүй явсны эцэст сайхан мэдээ сонслоо гэв

Бүтэн амьдрал сүйдэлж, бүрэн голомт самарсан төсөл

Олон жил туйлдаж, орох оронгүй явсны эцэст сайхан мэдээ сонслоо гэв

Олон жил туйлдаж, орох оронгүй явсны эцэст сайхан мэдээ сонслоо гэв

"NEWS" агентлаг хамгийн анх гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийн асуудлыг хөндөж “Бүтэн амьдрал сүйдэж, бүрэн голомт самарсан төсөл” цуврал сурвалжилгыг хүргэж байсан билээ. Тэгвэл тус төслийн улмаас хохирсон иргэдийг орон сууцжуулах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн /2026.11.04/ хуралдаанаар гаргажээ.

Тодруулбал, “Андын зам” болон “Бриллиант” компанийн хохирогчдыг нийслэлийн 1008 айлын орон сууц болон “Солонго-1”, “Солонго-2” төслүүдэд хамруулж, орон сууцтай болгохоор болсон байна.

Мөн царцсан барилгуудын ажлыг үргэлжлүүлэх боломжтой аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, бүтээн байгуулалтыг сэргээхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийн талаар хохирогч иргэд сэтгэгдлээ хуваалцахдаа “Хэрэв энэ шийдвэр бодитоор хэрэгжвэл бидний хувьд үнэхээр сайхан мэдээ байна.

Олон жил туйлдаж, орох оронгүй, айл бараадан амьдарлаа. Эцэст нь ийм сайхан мэдээ сонсож байгаадаа баяртай байна. Одоо л нэг бидний асуудал шийдэгдэх нь гэсэн итгэл төрж байна.

Маргааш НОСБГ-т очиж, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна” хэмээн ярьсан юм.

Олон жил үргэлжилсэн энэ асуудал шийдвэрлэх шатандаа хүрч, хохирогч иргэдийн хувьд орон сууцтай болж, шинэ байрныхаа түлхүүрийг атгахаар боллоо. Харин хотын дарга Б.Пүрэвдагвагийн мэдэгдсэн энэхүү шийдвэр бодит ажил хэрэг болж, олон жил хүлээсэн иргэдийг шинэ байранд нь оруулж чадах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 2026-11-04 64.119.16.45

МАНАН бусад жижиг намууд ч идэж ууж л байгаа шүү. Ингэж улс төржих юм бол хэзээч хулгайч нараас салахгүй, Чи ахыгаа ч барих ёстой бол барих л хэрэгтэй болно доо.

Avatar

Шодоргос 2026-11-04 202.131.230.90

Хэдэн бацаан мөнгөөр нь том жийп авч унаад тансаглаад харуулаад дууссан байнаа ялаа үүрнэ гээд 2 жил суугаад гарна төлбөрийг төсвөөс төлнө мөн үү

Avatar

Гүн Ахтаана 2026-11-04 202.21.108.24

Тэр луйвардсан хулгайчуудаа барьж шууд буудаж алаад хөрөнгийг нь хурааж аваач. Даварсан муу хулгайчуудтай маш хатуу хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ.

Avatar

Нэргүй 2026-11-04 103.57.93.119

Тэд нар нь дандаа МАН-ын угсаатай хунтайжууд бдаг ш дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж