Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа хэвийн болжээ

Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа хэвийн болжээ

Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа хэвийн болжээ

Оюутолгойн гүний уурхайд чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралт үүсэж, тус бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол аравдугаар сарын 29-нд гарсан. Осолд өртсөн  уурхайчдын биеийн байдлын талаар “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Аврах ажиллагаа цаг алдалгүй явагдсан. Нуралт үүссэн хэсэгт байсан ажилтнуудыг эмнэлгийн үзлэгт бүрэн хамруулсан. 13 хүн биеийн байдал хэвийн, эрүүл энх байгаа. Хоёр ажилтныг хот руу авчирсан. Бэртлийн улмаас эмнэлгийн хяналтад байгаа. Гэхдээ амь насанд эрсдэл учрахуйц бэртэл аваагүй. Мэдээж гэмтэл бэртэл гэдэг төвөгтэй, ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа” гэж мэдээлж байв.

Тэгвэл эмнэлгийн тусламж авсан хоёр ажилтны биеийн байдал тогтворжиж, уурхайн үйл ажиллагаа хэвийн болсныг Оюутолгойн хэвлэлийн албанаас өнөөдөр /2026.11.04/ мэдээлэв.

Мэдэгдэлд "Уурхайчдадаа санаа тавьж, дэмжлэг үзүүлсэн нийт хамт олон, тэдний маань ар гэр, түнш байгууллагууд, олон нийт та бүхэнд баярлалаа. Мэргэжлийн зөвлөгөө чиглэлээр ханган ажиллаж буй холбогдох байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй хоёр ажилтны маань биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмчилгээ үргэлжилж байна. Нөхцөл байдлын хяналт, үнэлгээг гүйцэтгэн, аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр гүний уурхайн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлээд байна. Хамт олны маань эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ямагт нэн тэргүүнд тавигдана" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-11-04 66.181.177.201

Хээ энэ 1 хөгийн худлаа хүнийг өөрчил луйварчид нь авах болхоор асуудалгүй болоод байдаг ард иргэд нь авна гэхээр элдвийн асуудал гараад байдаг сонин шүү

Avatar

Нэргүй 2026-11-04 59.153.115.17

Хятадууд яагаад манай нүүрс, зэсийг авахдаа хойрог хандах болов? Манай холбогдох байгууллагууд таг чиг байх юм. ТЙИ БОЛОХООР ХҮМҮҮС ЯНЗ БҮРИЙН ТААМАГ ДЭВШҮҮЛЭХ ЮМ.Зарим хүн одоо үнэ өндөр учир хятадууд үнэ буухыг хүлээгээд нүүрс, зэс авахгүй байна гэх. Зарим хүн манайхан хятадын компаниудын эрх шигийг зөрчсөн тул хариу арга хэмжээ гэх юм. Жишээ нь, Туулын хурдны замыг барьж эхлүүлчихээд дараа нь зогсоосон.Зарим хүн ОТ-ыг эзэмшдэг АНГЛИ, аВСТРАЛИ ТАЙ ХОЛБООТОЙ ЮМ БОЛОВ УУ ГЭЛЦЭНЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж