Америкчууд Трампын ажлын гүйцэтгэлд сэтгэл дундуур байна

Америкчууд Трампын ажлын гүйцэтгэлд сэтгэл дундуур байна

Америкчууд Трампын ажлын гүйцэтгэлд сэтгэл дундуур байна

АНУ-ын Конгрессын завсрын сонгууль ид үргэлжилж байна. Энэ сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын нийт 435 суудлын бүх гишүүнийг дахин сонгоно. Харин аль нэг нам эвсэл Төлөөлөгчдийн танхимд олонх болох босго нь 218 суудал юм.

"Al Jazeera" агентлагийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг харвал, Ардчилсан нам энэ сонгуульд илүүрхэж явна. Тодруулбал, Ардчилсан намд олонх болохын тулд 71 суудал дутуу байгаа бол Бүгд найрамдах намд 123 суудал дутуу явна.

Түүнчлэн сонгуультай холбоотойгоор явуулсан санал асуулгын дүнг харахад сонгогчдын дийлэнх нь улс орны эдийн засаг, өнөөгийн нөхцөл байдал болон ерөнхийлөгч Дональд Трампын ажлын гүйцэтгэлд сэтгэл дундуур байна.

Тодруулбал, одоогийн байдлаар санал өгсөн хүмүүсийн дөрөвний гурав орчим нь улс орны нөхцөл байдалд сэтгэл дундуур эсвэл түүнээс ч дор сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн 10 хүн тутмын дөрөв нь уур бухимдалтай байна, зургаа нь Трампын ажлын гүйцэтгэлийг сайшаахгүй байна гэж хариулсан байна. 2024 оны сонгуулиар Трампыг дэмжсэн сонгогчдын тавны нэг орчим нь одоо түүний ажлын гүйцэтгэлд сэтгэл дундуур болсон байгаа нь мөн анхаарал татаж буй юм. Харин инфляц иргэдийн амьдралд хүндрэл учруулж байна гэж хариулсан хүмүүсийн хувь 2024 оныхтой бараг ижил түвшинд байна. Өнгөрсөн удаагийнхаас ялгаатай нь энэ удаа олон сонгогч энэ нөхцөл байдлын бурууг шууд Трамптай холбожээ. Санал өгөгчдийн гуравны хоёр орчим нь Трамп улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг улам дордуулсан гэж үзсэн бөгөөд ихэнх нь бараа, үйлчилгээний үнэ өссөнийг түүний бодлогын үр дагавар гэж тайлбарлажээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-11-04 66.181.180.160

Завсарын сонгуулиар зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2026-11-04 66.181.176.145

Хаха, завсарын сонгуулиар зайлна гэж байхгүй л дээ, наадах чинь тойргоо гүйцээнэ ш дээ, бүгд найрамдах нам л конгрест олонх болж чадахааргүй болж байх шиг, ингэхээр Трампын дураараа дургихыг конгресс хязгаарлах боломжтой болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж