А.Ишдоржийн 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэнэ

А.Ишдоржийн 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэнэ

А.Ишдоржийн 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэнэ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.

Өмнө нь бид мэдээлсэнчлэн, А.Ишдоржийг аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгаж, анхан шатны шүүхээс 12 жил нэг сарын хорих ял оноосон юм.

Тэгвэл А.Ишдорж болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өчигдөр хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй. Мөн албан тушаалын болон тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн дайрч амь насыг нь хохироосон зэрэг хэрэгт ногдуулсан ялыг шийтгэх тогтоолд тусгаагүй гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, 6.9 дүгээр зүйл буюу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тухай зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Харин А.Ишдорж, Т.Баатарсүрэн нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийн тухайд, “Бако констракшн” компани Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумд 15 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг 1 тэрбум 356 сая төгрөгөөр барихаар гэрээ байгуулсан байдаг.

А.Ишдоржийг аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, тус компанийн захирал Т.Баатарсүрэнгээс эхнэрийнхээ төрсөн дүү О.Отгонбаатарын ХААН банкны дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгасан юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн есдүгээр сарын 4-нд уг хэргийг хэлэлцэж,

А.Ишдоржийг улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан гэм буруутайд тооцсон. Улмаар нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хорих ял оноосон юм.

Харин Т.Баатарсүрэнг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, хоёр жилийн хорих ял шийтгээд байсан билээ. Ингэснээр А.Ишдоржид холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hyamd durakuud... 2026-11-04 206.108.117.92

2-3 saryn tsalingaa heel hahuuld avtaj ntr..!

Avatar

Зочин 2026-11-04 64.119.18.41

их бага авлига авсан мөнгөний хэмжээгээр нь ял оноо гээд байгаам уу хаашаа юм бэ авлига авсан л бол их бага нь ямар хамаатай юм бэ 12-15 жилийн ялтай болгох хэрэгтэй харин тэр авлига авсан тогтоогдсон мөнгийг улсад авах хэрэгтэй сүүлд нь ингэж гоншигнох юм бол яах гэж хоёр нүдээ мөнгөөр таглуулсан юм бэ хохь нь болохоос өөр яах вэ дээ

Avatar

Tsenzurgui yaria nevtruuleg uzsen uu! Mengetei nyamdorj $ avsan geed! 2026-11-04 206.108.117.92

Tiim,
ih ch bai baga ch bai…avsan l bol guitsee!
baga mongo avsan gej TB-eer yarisan huuli zuin saidaa odoo hurtel shiitgehgui yavaad baigaa bolohoor ene uu!

Avatar

Нэргүй 2026-11-04 103.212.117.55

шүүх зөв шийджээ. арай ч хүний хувь заяа амьдралаар тоглож болохгүй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж