Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашгийн талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийг авч ирэхээр ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа. Миний хувьд ногдол ашгаа эхэлж авах нь чухал байна. Харин ногдол ашгийн зарцуулалтын тухайд Засгийн газар 2027 оны Төсвийн тухай хуулиа өргөн барихдаа хоёр их наяд төгрөгөөр нийгмийн шинжтэй суурь асуудлуудаа шийдье гэсэн. Өөрөөр хэлбэл, эрчим хүч, боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэе. Нэг их наяд төгрөгийг нь Хуримтлалын санд хадгалъя гэж шийдвэрлэсэн. Ингээд хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хэлэлцүүлэгийн явцад иргэдээс санал авсан. Иргэдийн зүгээс Баялгийн сангийн хуулийн хүрээнд Хуримтлалын санд хуримтлуулж ашиглах нь зүйтэй гэсэн. Улмаар Засгийн газар өргөн барьсан хуулиа татаж авсан. Одоо бид гурван их наяд төгрөгөө оруулаад ирвэл Хуримтлалын санд хийнэ. Үүнээс Төсвийн хуульд орсон өөрчлөлтийн дагуу нэг их наяд төгрөгөө дээр хэлсэн боловсрол, эрүүл мэнд, ипотект зарцуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр сууриа өчигдөр илэрхийлсэн. Түүнийг Ерөнхийлөгчийн өөрийн байр суурь гэж харж байгаа. 100 мянга гаруй иргэн бэлэн мөнгө авна гэсэн санал гаргасан байна.
Засгийн газар гурван их наяд төгрөгийг оруулаад ирлээ гэхэд, үүнийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр тарааж өгвөл инфляц 2-3 хувиар өснө.
Эргээд эдийн засаг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Тиймээс миний хувьд бэлэн мөнгө тараахгүй гэдэг байр суурьтай байгаа. Ямартай ч эхлээд гурван их наяд төгрөгөө оруулж ирэх нь чухал байна" гэсэн байр суурийг илэрхийлэв.
3,602.33






















































Иргэн 2026-11-04 202.21.111.170
Хүүхдүүд Эх орон, ард түмнээрээ тоглож ханахгүй юм аа!
Зочин 2026-11-04 103.145.234.36
АН дөнгөж сая л цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхгүй инфляци ихсэнэ гээд байсан. Юу болсон бэ? Ноогдол ашиг тараахаар инфляци ихсэхгүй юу? Монгол улсаа л хорлож байвал АН юу ч хэлсэн хамаагүй бололтой.
Нэргүй 2026-11-04 66.181.189.123
Тэтгэвэр тэтгэмж, цалин нэмнэ нэмэхгүй гэж үнийн хөөрөг өссөн. Одоо ОТ мөнгө өгөх өгөхгүй гэж асуудал үүсгээд улам юмны үнийг дарга нар өсгөж байна. Тэртээ тэргүй өдөр болгон юмны чинь үнэ өсөөд байна. Юу харж төрд суудаг мануухайнууд вэ.
ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа:Би алаагүй баавгайн арьсыг хуваах тухай биш, харин арьс, доньдыг нь хуваах тухай болсон явдлыг бичив 2026-11-04 59.153.115.17
ОТ-н ногдол ашгийг авч иргэдэд бэлэн мөнгө тараах тухай одоогийн асуудал нь баавгайн антай холбоотой нэгэн болсон явдлыг санагдуулав. Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 1970-аад онд болсон явдал. Жолооч Л найз өвгөн С-тэй хамт анд явж. Нэлээн алс нэг багавтар баавгай руу хоёул дөхөхөөр мөлхөж. Жолооч Л нь С-гээ үлд гэж. Гэтэл С нь үдэхгүй дөхөж ирээд “би доньдыг нь авъя, чи арьсыг нь аваарай” гэж. . Тэдний ярианаас чимээ авсан баавгай нь үргээд явсан гэнэ.Баавгайн доньд цөс нь элгийг эмчлэхэд тустай
Нэргүй 2026-11-04 103.168.34.77
Төрөл бүрийн хөрөнгө оруулалтын сангууд болон бусад олон сангуудын хөрөнгийн зарцуулалт будлиантай болдог, шамшигдуулдаг тухай мэдээ яриа сонссоор хүмүүс сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд итгэх итгэл нь муудсан бололтой. Иргэдэд хамгийн ойр дэргэд нь байгаа сууц өмчлөгчдийн дундын сан СӨХ-ны хөрөнгийн зарцуулалт гэхэд л ямар билээ, Ихэнх нь мэдээлэл муутай, ил тод биш, нууцхан явагдана. Нууцхан сонгогдсон захирал нь ажлаа өгөхгүйн төлөө арга бүрийг хэрэглэнэ. Ийм муу загвар дэргэд
Зайл 2026-11-04 103.212.162.71
огцоруулаж зайлуулна МАНгаруудг
Нэргүй 2026-11-04 150.228.177.33
үхц болон гишүүдийн цалинг нэмнэ гэж солиороод та нар юу хийсэн юм. ичиж амьдар. удаан даврахгүй л байх шүү
Чукча не дураак 2026-11-04 202.126.88.195
Монгол улс Хэзэээээ ч Хөгждөггүй Африкийн зарим улсуудын замаар орсоор 34 жил боллоо…….Гхдэээ Халхын Заяа их Чухча Не Дурак Улсааа Нураачихгүй бхоооо ХАХАХАХА…..😀
Нэргүй 2026-11-04 202.133.76.99
,Та нар хувааж иджх гээд чичрээд бүр цагаандаа гарч байгаөг иргэд мэдээд л байгаа шүү ханаж цадахаа мэдэхгүй ичих булчирхай байхгүй дарга нараа ичээч
Нэргүй 2026-11-04 66.181.177.201
баялгийн луйварчдыг хамгаалж хэлсэн үг байна даа сангийн сайд нь Луйварчидынхаа талд орхоор яах ч юм билээ
Нэргүй 2026-11-04 202.126.91.58
зөв шүү барааны үнэ улам өснө
Үзээрийн царайлсан хүн хог 2026-11-04 103.212.117.169
ЗАЙЛАА
Зочин 2026-11-04 103.212.162.16
Төрийн хулгайч та нарт итгэхгүй шүү.Тэр 10 аймгийн станц барих мөнгөө олж аваад хийлдээ.Тавин-Бэх гэдэг хулгайчаа шоронд эрүүдэн байцаа,Хуулийн өмнө тэгш байна шүү..
Нэргүй 2026-11-04 202.9.41.43
Сургаар нь л мах гурил байрны үнэ хөөсөн үнүүд хэзэээ буух вэ
Зочин 2026-11-04 59.153.112.41
далд ормороо та нарт хэнч итгэхээ больсон
Нэргүй 2026-11-04 103.168.34.58
Уг нь зөв л яриад байх юм. Даан ч нэг хөлдүү хуурандаа савраа татахгүй заваараад байна уу. Үхсэн буурны толгойноос айлгүй урагшаа энэ чигээрээ зүтгэ.Улс орноо бод.
Нэргүй 2026-11-04 66.181.181.95
Алаагүй баавгайн арьс хуваадаггүй юм. Эхлээд гэрээ хэлцлээ хийгээд мөнгөө олоод ирээ. Дараа нь хууль журмаараа шийд.
Нэргүй 2026-11-04 202.133.76.19
малчдад согтуу хоршоо цагаан алт тэтгэвэр нийгмийн даатгал зээл тусламж гээд багадаа 2их наядаар угжсаар инфляцийг өсгөсөн шдээ 6-7%инфляци мах сүүнээс болж бий болсон тэгэхэд эдийн засагчид хаана байсын
Нэргүй 2026-11-04 64.119.19.126
SAWN VANXANI SEXSEER XUSNEER UILCHLI80955877 BOOB XXI BOOW DOLOOJ ANUSDMAAR80955877
сонгохгүй 2026-11-04 202.9.46.140
бэлэн мөнгө тараахгүй гэдэг байр сууриа Хүрэлсүгэд нүүрэн дээр нь хэлж чадсан уу?