Б.Пүрэвдагва: Нийслэл үнэгүй зуух тараахгүй

Б.Пүрэвдагва: Нийслэл үнэгүй зуух тараахгүй

Б.Пүрэвдагва: Нийслэл үнэгүй зуух тараахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва энэ өвлийн улиралд багтаан НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7,000–10,000 өрхийг цахилгааны аюулгүй холболт, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөж байгаа талаараа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва сэтгүүлчдэд тодруулга өглөө.

Тэрбээр "Өчигдөр НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-тай хамтран уриалга гаргасан. Та бүхэн сонссон байх. Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл 7-10 мянган өрхийн янданг буулгах зорилт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан халаагуур, дулаан хуримтлуур ашиглах замаар айл өрхүүдийг яндангүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Тиймээс сэтгүүлч та бүхнийг арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Төв талбайд хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ үеэр бид ямар технологиудыг иргэдэд санал болгож байгаагаа танилцуулна.

Бид үнэгүй зуух тараахгүй. Харин арилжааны банкуудтай хамтран иргэдэд санхүүгийн хувьд хамгийн боломжтой нөхцөлтэй бүтээгдэхүүн, шийдлүүдийг санал болгоно. Тухайлбал, нэг өрх долоо хоногт 6-7 уут нүүрс худалдан авахад 30-35 мянган төгрөг зарцуулж байна. Ингэснээр сард ойролцоогоор 120-130 мянган төгрөгийг зөвхөн нүүрсэнд зарцуулдаг гэсэн үг. Тэгвэл айл өрхүүд энэ зардлаа цахилгаан халаагуур, дулаан хуримтлуурын төлбөрт шилжүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм.

Ингэснээр иргэдэд нэмэлт санхүүгийн хүнд ачаалал үүсгэхгүйгээр агаарын бохирдлыг бууруулах, утааны асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-11-04 202.126.88.195

оронд нь Газан Зуух барьж Иргэдээ шулна…

Газ Нүүрсээс 5 дахин ҮНЭТЭЙ

Avatar

Нэргүй 2026-11-04 103.212.118.54

ПҮРЭВДАГВА ДАРГАА НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР ТҮЦНҮҮД ТАВИГДАЖ, АЖИЛЛААД ЭХЭЛЖЭЭ.
МУУ НЭРТЭЙ НЯМБААТАР УГ НЬ ЯВГАН ХҮНИЙ ЗАМААС БҮГДИЙГ ҮАЙЛУУЛСАН БАЙСАН ЮМСАН.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 32-Р ХОРОО, III-IV-Р ХОРООЛЛЫН АВТОБУСНЫ БУУДЛЫН ДЭРГЭД ТҮЦ АЖИЛЛУУЛЖ БАЙНА.
ЗИА ТҮЦ-ИЙГ ДАГААД АРХИЧИД, ОРЧНЫ БОХИРДОЛ ГЭЭД ЯВЖ ӨГДИЙН ДАА. ТЭР БАЯНГОЛЫН СУМЬЯАБААТАРТ ҮҮРЭГ ӨГЧ ЗАЙЛУУЛААЧ.

Avatar

Нэргүй 2026-11-04 64.119.19.126

UNEGUI SEXSDEX ANUSDI ALNI SEXSEER BOOB XXI BOOW DOLOON80955877 BIEE UNELLEED

Avatar

Нэргүй 2026-11-04 103.57.95.156

Хүргэн хүү Дэмбэрэлийн ажил гэж үнэндээ алга. зайлаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж