Тайландын хааны хүү тархины хагалгаанд оржээ

Тайландын хааны хүү тархины хагалгаанд оржээ

Тайландын хааны хүү тархины хагалгаанд оржээ

Тайландын хаан Маха Вачиралонгкорны гэр бүлээс хөндийрсөн хүү Чакриват Вачараесорн амь насанд нь аюул учруулж болзошгүй тархины хавдрын улмаас яаралтай хагалгаанд орохын тулд эх орондоо буцахад нь туслахыг хүсжээ. Тэрбээр өнгөрсөн сард цахим хуудсаараа дамжуулан эмнэлэгт хэвтэж буй бичлэгээ нийтэлж, тархины хавдрын хагалгаанд орох шаардлагатай болсноо мэдэгдсэн байна. Мөн АНУ болон Малайзад эмчилгээний зардлаа төлөх санхүүгийн боломжгүй байгаагаа хэлжээ.

43 настай, эмч мэргэжилтэй Чакриват тухайн үед Малайзад эмчилгээ хийлгэж байсан юм. Гэсэн хэдий ч Тайландын эмч нарын ур чадварт итгэдэг тул эх орондоо буцаж очин эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Тэрбээр цаг алдалгүй шаардлагатай эмчилгээ хийлгэхгүй бол амь насаа алдаж болзошгүй гэж санаа зовж байгаагаа мөн хэлсэн байна.

"Thai Examiner"-ийн мэдээлснээр, түүний ах нар туслах санал тавьсан ч Тайландын хааны ордноос ямар нэгэн тусламж үзүүлсэн талаар албан ёсны мэдээлэл гараагүй байжээ.

Харин Чакриват эцэст нь эх орондоо буцалгүй, Малайзад хагалгаанд орсон байна. Тэрбээр аравдугаар сарын 27-нд тархины нээлттэй хагалгаанд орж, хоёр хавдраа амжилттай авахуулжээ. Хагалгааны дараа ухаан орж, бага зэрэг ярьж, бусадтай харилцах чадвартай болсон талаар найз бүсгүй нь аравдугаар сарын 28-нд мэдээлсэн байна. Гэхдээ тухайн үед эрчимт эмчилгээний тасагт эмч нарын хяналтад хэвтэн эмчлүүлж байжээ.

Чакриват бол Тайландын хаан Маха Вачиралонгкорн болон түүний хоёр дахь эхнэр, жүжигчин асан Сужарини Вачараесорн нарын дөрвөн хүүгийн гурав дахь нь юм.

Хаан 1996 онд Сужаринитай гэрлэлтээ цуцлуулсны дараа тэрбээр хүүхдүүдийнхээ хамт АНУ руу нүүжээ. Харин дөрвөн хүү нь хааны гэр бүлээс хөндийрч, хааны цол хэргэмгүй үлдсэн байна.

Чакриват 13 настайгаасаа мэдрэлийн ширхэгийн хавдрын хоёрдугаар хэлбэр (NF2) хэмээх удамшлын өвчнөөр шаналж иржээ. Энэ өвчин нь тархи, нугас болон мэдрэлийн дагуу хавдар үүсгэдэг. Хавдар нь ихэвчлэн хортой бус боловч томорсон тохиолдолд тархи, мэдрэлийг дарж, амь насанд аюултай хүндрэл үүсгэх эрсдэлтэй юм. Тэрбээр 2015 он гэхэд нийт 10 удаа мэс засалд орж, "Gamma Knife" болон "CyberKnife" туяа эмчилгээ хэд хэдэн удаа хийлгэж байжээ. Мөн 2020 онд Нью-Йорк хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед нь Тайландын хааны гэр бүлээс ямар нэгэн тусламж үзүүлээгүй гэж мэдээлж байв.

Хааны гэр бүлээс хөндийрсөн ах дүү дөрөв Тайландад эргэн ирэх хүсэлтэй байгаагаа олон жилийн турш илэрхийлж байсан юм. Тухайлбал, 2023 оны наймдугаар сард Чакриват болон түүний ах Вачараесорн нар 27 жилийн дараа анх удаа эх орондоо буцаж очжээ. Тухайн үед Вачараесорн Тайландад өнгөрүүлсэн долоо хоног богинохон байсан ч уулзсан хүмүүсээсээ халуун дулаан сэтгэл, дэмжлэг авсандаа талархаж байгаагаа илэрхийлж байв.

ЭХ СУРВАЛЖ: THE INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-11-04 64.119.16.144

Бангкокийн Бумрунград эмнэлэг ёстой мундаг, даанч үнэтэй!!!

Avatar

зочин 2026-11-04 103.212.118.54

Шалаар нэг хэвтэж хаандаа хүндэтгэл үзүүлдэг зовцон улс юмаа. Авгай хүүхнүүд дүүрч. Тэр албаны хувцастай эрчүүд бол өрөвдөлтэй харагдаж бна. Хаа газрын ёс заншил . . . гэж яалтай ч билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж